Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монголын оффшортнууд

 


Дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан нийтэд зарлаад хоёр жилийн нүүр үзэх гэж байна. "Оффшор" хэмээн нэрлэгдэх энэхүү бүсэд данстай Монгол Улсын иргэдийн дотор  улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид багтсаныг бүгд мэдсэн. Улстөрчид оффшор дахь дансаа ХОМ-тээ бичээгүй бол "Гэмт хэрэг" гэдгийг хуульчид маш тодорхой тайлбарлаж буй. Гадны жишгээс аваад үзсэн ч нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж үзэж, оффшор данс нь илэрсэн улстөрчдийг албан тушаалаас нь шууд огцруулж байна. Харин манай улсад төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа болон эрхэлж байсан эрхмүүдийн оффшор данснууд илрээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч ямар нэгэн хуулийн хариуцлага тооцолгүй өнөөг хүрлээ.

Хамгийн гол нь төр засгийн хэмжээнд оффшорыг "Мөнгө угаах гэмт хэрэг". "Хууль бусаар баяжсан мөнгөө гадаадад байршуулах хэлбэрийн санхүүгийн гэмт хэрэг" зэргээр тодорхойлж томъёолсон хэрнээ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алга.

Оффшорт ойлголцол гэж байх ёсгүй

оффшор зурган илэрцүүд

Тиймээ, "Оффшор" гэх ойлголттой зэрэгцээд мөнгө угаах гэмт хэрэг, татвараас зайлсхийх заль зэрэг ухагдахуунууд дагаж явдаг. Гэвч өнөөдөр Монголд оффшорыг олон янзаар тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа ихээр явагдаж байна. Эцсийн эцэст энэ бүхэнд Монголын төр, Монголын хууль хяналтын байгууллага цэг тавьж, цэгцлэх хэрэгтэй. Оффшорт данстай нөхдүүд илрээд удсан ч өнөөдрийг хүртэл тэдэнд хариуцлага тооцоогүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Харин ч эсрэгээрээ оффшортнууд өөрсдийгөө өмгөөлж, оффшор бол байж болох зүйл мэтээр тайлбарласаар өдийг хүрлээ.

Оффшорт данслагдсан монголчуудын нэрс:

 

Монголоос илэрсэн оффшор дансны нууц эзэд

 

Монголоос илэрсэн оффшор дансны нууц эзэд

Дээр нэр дурдагдсан оффшортнуудын дунд Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн ах Ч.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир,  Ерөнхий сайд асан С.Баярын охид болох Б.Нандин, Б.Бадамханд зэрэг Монголын нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд болон тэдний хамсаатангуудын нэрс байгаа нь нэгэнт ил болсон.

Эдгээр нэрс ил болж, Монгол Улсын оффшортнууд нийтэд зарлагдсанаас хойш "Оффшорын эсрэг хөдөлгөөн", Оффшор данстануудыг шалгах зорилготой хуулийн байгууллагын ажлын хэсгүүд байгуулагдаж ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл сонгогдож гарч ирснийхээ дараа "Оффшортнууд  49 хоногийн доторПанамийн сувагт байрлуулсан мөнгөө эх орондоо авчрах"-ыг уриалсан. Харин энэ уриалгад оффшор бүсэд данстай ганцхан иргэн л мөнгөө Монгол руугаа оруулж нэгдсэн байдаг. Ч.Давааням гэх энэ оффшор данстаны хувьд 4,3 сая ам.доллараа тус бүсээс татсан талаар тухайн үед нь мэдээлж байлаа. Ийнхүү Монгол Улс оффшортнуудтай болсноо мэдсэн цагаас хойш хоёр оныг үдэх гэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл, оффшортнуудад хариуцлага тооцохгүй хэдэн ч жилийн нүүрийг үзэхийг хэлж мэдэхгүй. Магадгүй манай улсын оффшортнууд маш ихээр олшрохыг ч үгүйсгэхгүй....

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Нийтэлсэн огноо: 2017-12-07 15:47:32

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-12-11 10:11:11

хулгайч улс төрчид бидний дээр сууж байгааг энэ хоёр жил харуулж байна эд нарыг бүгдийг нь хамаатан садангуудтай нь хамт шалгаж хөдөө хөөө хулгайлсан мөнгийг нь хямарсан эдийн засагтаа оруул цэцэрлэг барь сургууль барь

иргэн
2017-12-08 12:08:45

Хятадын туршлагаар оффшорчдыг ширхэгчлээн барьж хорих,хөрөнгийг нь иргэддээ зүгээр тарааж өгөх ёстой,гадаад дахь үл хөдлөх хөрөнгийг нь улсын орлого болгох ёстой тэдэнд ямарч өршөөл хэрэггүй, тэд бол хулгайчид_

иргэн
2017-12-08 12:05:29

нэр бүхий оффшорчидийг яаралтай 30 хоногт мөнгөө оруулж ирэхгүй бол бүгдийг ньшоронд хийх ёстой ,тэр их мөнгийг татаж авчраад иргэддээ тараах ёстой тэдэнд ийм их мөнгө хуримтлуулах боломж байхгүй, тэр бол улсын хөрөнгийг үнэгүйдүүлэн хулгай хийсэн хөрөнгө

Ажлын байр