Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Манай жүдочид Дэлхийн чансааг тэргүүлж байна


Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргасан байна. Шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлжээ. Тодруулбал, Олимп, дэлхийн хос медальтан, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нар дахин чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэв.

Эрэгтэй жүдочдоос 60 кг-ын жинд Д.Амартүвшин 2840 оноогоор тавдугаарт, Г.Болдбаатар 2451 оноотой наймдугаарт, 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг 2090 оноогоор 10 дугаарт, Д.Алтансүх 2056 оноо авч арваннэгдүгээрт, Г.Хэрлэн 1679 оноотой 16 дугаарт, 73 кг-ын жинд Г.Одбаяр 4340 оноотой гуравдугаарт, 81 кг-ын жинд О.Ууганбаатар 3301 оноотой гуравдугаарт, 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн 2782 оноотой долдугаарт тус тус бичигджээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр