Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өнөөдөр зулын 25

 

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу “Зулын 25” өнөөдөр тохиож байна.  Энэ өдрийг монголчууд эртнээс билэгшээж, зул өргөж, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн судлаачдын ном зохиолд бичсэнээр бурхан шашны үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны гал тахиа жил (1357он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлон мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов 8 жарны шороон гахай жилийн (1419 он) 10 сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал барьжээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгожээ.  

 

Өнөөдөр сүм хийдүүд энэ өдөрт зориулсан их хурал айлдаж байгаа юм байна. Энэ өдөр үйлдсэн буян  хэдэн мянгаар арвиждаг аж. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг байж. Мөн “Зулын 25”-ны өдөр монголчууд идшинд төхөөрсөн малынхаа бөөрний өөхөөр зул өргөж, буян хийдэг заншилтэй байсан гэдэг.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр