Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол Улсад уул уурхайн хамгийн олон лиценз эзэмшиж байгаа 30 компанийг танилцуулж байна

 
 

Ашигт малтмалын лиценз тойрсон асуудал олны анхааралд байгаа. Тэр дундаа байгалийн баялгийг дангаар хүртэж байгаа 30 гэр бүл гэсэн ойлголтыг Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд анх гаргаж тавьсан. Монгол Улсын Үндсэн хуулинд газрын доорхи баялаг бүх ард түмний өмч байна гэсэн тодоос тод заалт бий. Гэсэн атлаа гадаад дотодын  компаниудад лиценз нэрээр олгож байгаад иргэд таатай ханддаггүй.  Энэ нь Үндсэн хуулийн дээрхи заалтыг улаан цайм зөрчиж байгаа үйлдэл гэсэн өнцгөөс ихэвчлэн хардаг. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргаж тавьсан асуудлын хүрээнд Монголд хамгийн олон лиценз эзэмшиж байгаа компаниудын нэрс олонд илэрхий болж байна. Тэдгээрээс 30 компанийг танилцуулж байна.  

1, “Адамасмайнинг” компани 222 лиценз эзэмшдэг

-Энэ компанийн тлаархи мэдээлэл урьд нь хэвлэлээр гарч байсныг санаж байгаа байх. Монгол эхнэртэй Японы иргэн Koyonagi Yujiro-гийн үүсгэн байгуулсан компани. Компанийн  50 хувийг нөхөр нь эзэмшдэг бол 49 хувийг иргэн З.Номуундарь эзэмшдэг. Харин үлдсэн нэг хувийг БНХАУ-ын Монголиа Рисорсис Инвесимент Лимитед компани эзэмшиж байна. Тус компани оффшор бүсэд бүртгэлтэй юм байна.

 

  1. “Тефис майнинг” 201 лицензтэй

 -“Тефис майнинг” компанийг Щвейцарийн CVRD, Vale international, Багамын арлуудын Itabira Rio Dose зэрэг компаниуд 2013 он хүртэл эзэмшиж байсан. Харин 2013 оноос хойш Монгол Улсад бүртгэлтэй Космокоал компани 100 хувь эзэмшиж байна

 

  1. “Кью Жи Экс монгол” 165 лицензтэй

 - Люксенбургийн Кью Жи Экс компани нь Монголын Эс Ар Эл лимитедийн 100 хувь өмчлөгч компани юм.

 

  1. “Сентеррагоулд монголия” 153 лицензтэй

 -Монголд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа компани. Ихэвчлэн алтны уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийг Нидерландын “White Cape B V” компани 2007 он хүртэл эзэмшиж байгаад Бельгийн  Сентерра Недерландс Би Ви Би Эй шилжүүлсэн байна.

 

  1. “Монгол газар” 142 лицензтэй

 -Монгол газар компанийг Ц.Мянганбаяр, Б.Батбаяр 2008 он хүртэл гол хувьцаа эзэмшигчид нь байсан ч  Goldstar Hold \BVI\ ings-ийн 100 хувийн өмч болсон юм. Ц.Мянганбаяр нь “Эс Кью Эс”-д 13 лиценз эзэмшдэг бол түүний дүү  Цэвээнжавын Лхагвасүрэн нь Эм Жи Пи компанид 42 лиценз эзэмшдэг  байна. Харин  үүсгэн байгуулагч  Баярмаа 37, Их монгол майнингэд 30 лицензтэй юм байна.

 

  1. “Алтандорнод Монгол” 135 лицензтэй

 -Анх ОХУ-ын иргэн С.П.Паушокийн үүсгэн байгуулсан Алтандорнод Монгол нь одоо BVI-Goldstream mongolia INC-ийн өмч юм. Өмнө нь ОХУ-ын Золотой восток, BVI-Best Chariot limited зэрэг компанийн өмч байсан.

 

  1. “Бату майнинг Монгол” 124 лицензтэй

 -BVI-Batu Mining Limited-ийн нэг өмчлөгч нь “ULEMJ ISHJAMTS DAMDIN” болохыг Panama Papers мэдээллэж байсан.

 

  1. “Дацантрейд” 111 лицензтэй

 -“Дацан трейд” ХХК захирлаар нь Д.Баянбат гэж ажилладаг. 1997 оноос хойш ашигт малтмал хайгуул, олборлолтын чиглэлээр ажилладаг юм байна.

 

  1. “Азиагоулд Монголиа” 110 лицензтэй

 

10. “Оюутолгой” 97 лицензтэй

 “Оюутолгой” нь Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу-толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм.

 

  1. “Монгол алт” компани 96 лицензтэй

 - Б.Нямтайширын анх үүсгэн байгуулсан Монголын Алт компани нь /МАК/ уул уурайн салбарын томоохон тоглогчийн нэг юм. Тус компанийн мэдэлд Нарийн сухайтын нүүрсний уурхайн тодорхой хэсэг, Дорноговийн Цагаан суваргын зэсийн орд гэхчлэн томоохон орд бий.

 

  1. “Монголресорсэс эксплорэйшн” 86 лицензтэй

 

  1. “Гацуурт” компани 84 лицензтэй

 -Гацуурт ХХК нь анх 1993 онд байгуулагдсанаасаа хойш хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайн зэрэг биенесийн салбаруудад амжилттай ажиллаж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч нь Л.Чинбат бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч юм.

 

  1. “Булган-Инвест” 72 лицензтэй

 

  1. “Жамп” 69 лицензтэй

 -Нефть, хийн үндэсний ассоциацийн тэргүүн “Петрожамп” ХХК-ийг үүсгэн байгуулагч агсан Л.Цэрэндаваагийн компани юм байна.

 

  1. “Гобикоул энд энержи” 67 лицензтэй

 

  1. “Золотойвиктория” 64 лицензтэй

 

  1. “Пибодиполорес” 59 лицензтэй

 

  1. “Эрдэнэмонгол” 59 лицензтэй

 

  1. “Галлантминералз” 57 лицензтэй

 

  1. “Говыгео” 52 лицензтэй

 

  1. “Геомет” 49 лицензтэй

 

  1. “Зараяа холдингс” 47 лицензтэй

 

  1. “Эф Эм Ай” 47 лицензтэй

 -Цагааншонхор холдингийг Чимэдийн Энхтайван эзэмшдэг.

 

  1. “Монгол Алт” 44 лицензтэй

 “Монгол-Алт” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхтөр нь УИХ-ын гишүүн асан Д.Зоригтын хамт Шуудан банк, Гермес центэр ХХК-ийг үүсгэн байгуулсан.

 

  1. “Бүүргэнт” 41 лицензтэй

 -“Бүүргэнт”-ийн үүсгэн байгуулагч Ц.Баянжаргал ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албаны даргаар ажилладаг.

 

  1. “БЛТ” 36 лицензтэй

 -БЛТ нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр 2012-2016 онд ажиллаж байсан Л.Дашдоржийн эгч Л.Туяагийн үүсгэн байгуулсан компани юм байна.

 

  1. “Эрэл” 36 лицензтэй

 -Эрэл нь УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын компани аж.

 

  1. “Алтайголд” 18 лицензтэй

 -УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Төрийн банкны Ерөнхийлөгч Б.Баттүвшин нар 2006 онд үүсгэн байгуулсан. УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг 30 хувийг эзэмшдэг.

 

  1. “Майн-Инфо” 18 лицензтэй

 -Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа үүсгэн байгуулсан. Н.Алгаагийн эхнэр С.Тунгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэргэжилтнээр ажилладаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр