Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Э.Бат-Үүлийн "Баг"-ийнхан нам байгуулжээ

 


Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байх үед нь түүнтэй шадарлаж явсан хүмүүс  шинэ нам байгуулж буйгаа өчигдөр мэдээлэв. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн үед Нийслэлийн захирагчийн албаны Гэр хорооллын ажлын албаны даргаар  ажиллаж байсан Б.Батсүх, мөн хуулийн зөвлөх Д.Батмөнх, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Я. Мөнгөнцэцэг нар шинэ нам байгуулж буй аж.  Нэр нь  “Гэр хорооллын хөгжлийн нам”.  Бас л Э.Бат-Үүлийн байнга ярьдаг, бараг л  өмчилж авсан сэдэв.  Гэхдээ Э.Бат-Үүлтэй огт хамааралгүй хэмээн тус намын дарга Б.Батсүх  хэлж байна.  

 

Харин өчигдөр мэдээлэл  хийх  болсон шалтгаан  нь  шинээр байгуулагдаж буй “Гэр  хорооллын хөгжлийн нам”-ыг  Улсын Дээд Шүүх бүртгэж авахгүй байгаатай холбоотой аж. Тэдний зүгээс өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр намаа бүртгүүлэхээр УДШ-д хандсан ч, гишүүдийн  тоо  хүрэхгүй, намын байрны гэрчилгээний хуулбар байхгүй зэрэг шалтгаанаар буцаасан аж. Дутуу бичиг баримтаа бүрдүүлэн дахин хандах үед “Гэр хорооллын иргэд ямар боловсролтой хүмүүс вэ?, танай намынхан өөрсдөө боловсролтой хүмүүс үү?” гэсэн асуултыг өөдөөс нь тавьж, улс төрийн нам байгуулах хэмжээний дадлага туршлагагүй хэмээн үзсэн  аж.

 

Улмаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран гэр хорооллыг хөгжүүлж байгаа үед  давхар  энэ асуудлаар улс төрийн нам байгуулах шаардлагагүй гэж хэлсэн нь  “Иргэд эвлэлдэн нэгдэн,  үзэл  бодлоо илэрхийлэх” эрхийг  зөрчсөн хэмээн хэлэв.  Тиймээс  энэ асуудлаар олон улсын  хүний эрхийн байгууллага,  гадаад орнуудаас  Монголд суугаа ЭСЯ-дуудад хандана хэмээлээ. Тус намын үзэл баримтлал нь зөвхөн гэр  хорооллыг хөгжүүлэх, орон сууцжуулах,  утааг  бууруулах чиглэлд байх аж.  

 

Харин тус намыг Улсын дээд шүүх бүртгэж авахгүй байгаа нь улс төрийн захиалгатай гэж үзэж байгаа аж. Учир нь утааг бууруулах сонирхол үе  үеийн  эрх баригчдад байдаггүй бөгөөд, үүнийг мөнгө угаах зах зээл  болгон ашиглаж байна хэмээн үзэж байгаагаа хэллээ. Дээрх мэдээллийг өгсний дараа тус намынхнаас  “Танай намын ард ямар нэгэн улстөрч байгаа юу. Хэвлэлийн бага хурал хийж буй бүрэлдэхүүнийг харахад өмнө нь хотын даргаар  ажиллаж байсан  Э.Бат-Үүлийн багт  ажиллаж байсан  хүмүүс байна. Тиймээс та бүхний ард Э.Бат-Үүл байгаа юм биш үү? хэмээн асуухад

 

    -Бидний ард Э.Бат-Үүл дарга байсан бол бид аль хэдийнэ УДШ-д бүртгүүлчих байсан. Мөн тэр хүн гэр  хорооллын хөгжлийн талаар ярьдаг нь  үнэн.  Гэхдээ Э.Бат-Үүл гэдэг хүн Ардчилсан намдаа байгаа, бид Гэр  хорооллын хөгжлийн намд байна. Тиймээс бидний ард ямар нэгэн  улстөрч, тэр дундаа Э.Бат-Үүл гэдэг хүн байхгүй” хэмээн хариулав.  

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өри
2017-12-18 05:18:29

ujh

batuul nuugdaad bj bgaa
2017-12-12 18:12:11

batuul bgaa...

Ажлын байр