Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өндөр барилгын дээвэр рүү авирдаг залуу 62 давхраас унаж амиа алджээ

 


Хятадын Вү Ёонинг хэмээх залуу ямар ч хамгаалалтгүйгээр өндөр барилгын дээвэр рүү авирдаг аюултай үзүүлбэрүүдээрээ алдартай. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард үзүүлбэрийнхээ үеэр Чанша хотын 62 давхар барилгын дээврээс гар алдан унаж амиа алджээ.

 

26 настай залуу өнгөрсөн сарын 8-ны өдөр унаж амиа алдсан бөгөөд найз бүсгүй нь түүнийг амиа алдсаныг нь олон нийтэд мэдээлжээ. Хятадын мэдээллийн хэрэгслээр түүнийг энэхүү сорилд оролцсоноор ихээхэн хэмжээний мөнгөн шагнал авахаар байсан тухай мэдээлсэн байна.

 

 Вү Ёонинг найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байсан хэмээн South China Morning Post сонинд ах нь ярьсан байна. Түүнчлэн Вү Ёонинг шагналынхаа мөнгөөр эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эмчилүүлэхийн зэрэгцээ хуримаа хийхээр төлөвлөж байсан гэнэ. 

 

Тэрээр Weibo-д бичлэгээ тавихдаа өөрийнх нь аюултай үйлдлийг туршиж үзэхгүй байхыг анхааруулдаг байсан байна.

 


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өри
2017-12-18 05:46:11

ikuj

Ажлын байр