Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

НМХГ: Шатсан цагаан будаа хуурамч гэдэг нь нотлогдоогүй


Өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хуурамч цагаан будааны талаарх мэдээлэл цацагдаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа билээ. Тодруубал, иргэд өөрсдийн хэрэглэж буй цагаан будаагаа шатааж үзэн хуурамч байна хэмээн шуугиад буй юм. Тэгвэл энэ талаар албан ёсны хариултыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

С.Даваасүрэн:  Фэйсбүүкээр мэдээлэл цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй

 

 

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Улаанбаатарт худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилж үзсэн. Хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Анх 2011 онд БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл гарсан юм билээ. Энэ нь тухайн үедээ худал мэдээлэл гэдэг нь нотлогдож байсан. Фэйсбүүкээр явж буй мэдээллээр резинэн, нийлэг зүйлээр хийсэн, шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан. Үр тариа 50-80 хувь нь цардуулаас бүтдэг. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Хүнсний бүтээгдэхүүн чинь шатамхай. Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автууллаа. Сүүлийн үед фэйсбүүк, твиттерээр явж буй мэдээлэл эх захаа алдаж байна. НМХГ-аас цагаан будааг импортоор орж ирэхэд нь хяналт тавьж, худалдаан дээр байхад нь ч хяналт шалгалт хийдэг. МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ 1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна. Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын 8 терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолсон. Харин нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийдэг Фэйсбүүктэй холбоотой мэдээлэлтэй холбоотой нэг ч гомдол НМХГ-т ирээгүй. Бид фэйсбүүкээр мэдээлэл цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй" гэв.

 

Ц.Булган: Цагаан будаа цавуулаг чанартай учир тэгж шатдаг

 

Улсын ахлах байцаагч Ц.Булган "Цагаан будаа өөрөө үр тарианы гаралтай. Химийн найрлагаараа уураг, цардуул, ус агуулагдсан байдаг. Цардуул нь хүнсний зориулалттай, нэг ёсондоо нүүрс ус юм. Хуурай хэлбэрт байхдаа шатаж барьцалдана. Цавуулаг чанартай. Үүнийг сошиалаар хүмүүс айдас түгшүүртэй хүлээн авч байна. Улаанбуудай ч гэсэн чийг бага үед тэгж шатдаг" гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр