Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хөвсгөл нуураар машинтай явж болохгүй

Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр зорчихгүй байхыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг анхаарууллаа.
Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж буй учраас Сантын даваа цасгүй зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр