Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Жем Трейд ХХК шилдэг харилцагчдаа тодрууллаа


Жем Трейд” компани шинэ оны босгон дээр хамтран ажиллаж ирсэн нийт харилцагчиддаа талархал илэрхийлэн, шилдэг харилцагч нараа шалгаруулж урамшууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр “Жем Трейд” компанийн шилдэг буюу Гоулд харилцагчаар 23 компани, шилдгийн шилдэг Платинум харилцагчаар нийт 5 компани тус тус шалгарч дурсгалын цом, мөнгөн шагналаа гардан авсан юм. 



“Жем Трейд” ХХК нь 2004 онд Жем Интернэшнл компанийн харьяа үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр борлуулах борлуулалт маркетингийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 4000 харилцагч хөдөө орон нутагт 2500 харилцагчтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм. Энэ онд харилцагч нартайгаа хамтран 1 сая 500 мянган хэрэглэгчдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг түгээн хүрч ажилласан байна. Жем Трейд компани нь одоогийн байдлаар 6 төрлийн архин бүтээгдэхүүн, Хужирт байгалийн эрдэст усыг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бөгөөд 8-н төрлийн ундаа болон “Red bull” энергийн ундааг албан ёсны эрхтэйгээр импортлон зориулалтын 50 гаруй түгээлтийн тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслээр харилцагчиддаа хүрч ажилладаг байна. 



Харилцагч нартаа зориулсан шинэ жилийн энэхүү цэнгүүнд МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Г.Ариунбаатар нар ая дуугаа өргөж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын Хангарьд симфони оркестр шилдэг уран бүтээлээ толилуулсан.  Жем Трейд компанийн гүйцэтгэх захирал Ц.Цэрэндорж “Харилцагч бол нь үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоёрыг холбосон гүүр” гэдгийг онцлон хэлээд хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч нартаа талархал илэрхийлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж амжилт хүссэн юм.  

Жем Трейд ХХК
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр