Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Лайк авахын төлөө санамсаргүйгээр нөхрөө хөнөөжээ

 

АНУ-ын оршин суугч, нэгэн жирэмсэн бүсгүй олон нийтийн сүлжээнд аюултай туршилт хийх үедээ санамсаргүйгээр хань ижлээ хөнөөсөн байна. Хосууд юу туршиж үзэхээр оролдсон юм бол оо? Интернет алдар олохын төлөө хүмүүс амьдралаа яаж сүйрүүлж байна вэ?

-“Бүгдэд нь Өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр пүрэв гариг” – Энэ бол америк блогчин бүсгүй Монализа Перезийн сүүлийн пост юм. Тэрээр өөрийн дагагчдад өглөөний мэнд дэвшүүлсний дараа нөхөр, охин хоёрын хамт цэнгэлдэх хүрээлэн рүү явжээ.

Тэнд алхам бүртээ зураг дарж, бичлэг хийсэн байна. Тасалбар худалдан авалт, тоглоомууд дээр сууж зугаацах гэх мэт бүхий л зүйлсээ интернетэд нийтлэн, тайлбар бичиж байж.

Блог хөтлөх талаар гэр бүлийн хосууд бараг л мэргэжилтнүүд байсан бололтой. Хаа сайгүй зураг авч, бичлэг хийж байсан хэдий ч дагагчдынх нь хариу үйлдэл тэдэнд төдийлөн хангалттай сэтгэл ханамж өгөөгүй учраас тэднийг гайхашруулсан бичлэг оруулахаар шийдсэн гэнэ.

Тэд энгийн нэг ном бууны сумыг зогсоож чадах эсэхийг туршихаар шийджээ. Ингээд бүсгүйн нөхөр цээжиндээ зузаан ном барин зогссон байна. Зураг авалтын өмнөхөн тэд хальтхан тайлбар хийж амжжээ: “Педро бид хоёр хамгийн аюултай туршилт хийхийн тулд буудахаар бэлтгэж байна. Энэ бол миний биш, түүний бодож олсон санаа шүү” хэмээн бичсэн аж.

Хөршийн эмэгтэй тэднийг энэхүү эрсдэлтэй туршилтыг хийхгүй байхыг хүсэхэд хариуд нь: “Үүнийг хийснээр бид улам олон дагагчидтай болно” гэж нөхөр нь өөрийнхөөрөө зүтгэсэн гэнэ.

Ингээд эхнэр Монализа 50 калибрын хүчин чадал өндөртэй Desert Eagle буугаар буудахад Педро газар дээрээ нас барсан аж.


Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр