Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй КИМ БАБ ЧОН ГҮГ үйл ажиллагаа явуулсаар байна

Саяхан КИМ БАБ ЧОН ГҮГ солонгос хоолны газрын хоолноос жоом гарсан. Үүнийх нь дагуу мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагууд очиж шалгахад үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж байсан юм. Тиймдээ ч уг хоолны газрыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоож хаасан. Гэтэл энэ долоо хоногоос эхлээд КИМ БАБ ЧОН ГҮГ-ийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа орж иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Гал тогоонд нь өт, жоом гүйлдэж, хоолонд нь хүртэл орсон байхад яагаад үйл ажиллагааг нь нээсэн бэ? Угасаа бохир заваан орчинд үйл ажиллагаагаа явуулдаг газар дахин ийм алдаа гаргаж л таараа. Тэр болгонд нь хэдхэн хоног үйл ажиллагааг нь хаасан болоод л болих юм уу. Уг хоолны газар гаднаасаа л онцгүй хийж байгаа сав суулга нь хүртэл муухай харагддаг. Тиймээс бид эрүүл мэнд, сэтгэл санаагаараа, мөнгөөрөө хохирсоор байна. Мэргэжлийн хяналтынхан энэ асуудалд хатуу хандах хэрэгтэй. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр