Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Улстөрч цахим сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа


Монголын улстөрийн анхны 7 хоног тутмын цахим сонины ээлжит шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Улс орны нийгэм, улстөрийн амьдрал, улстөрчийн мэдээ мэдээлэл, ярилцлагыг эрхэм уншигч танд хүргэдэг тус сонины энэ удаагийн дугаарт ”Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ”, “У.Хүрэлсүх: 2019 он гэхэд утааг 10 хувь бууруулна”, “Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах ээжүүдийн анхааралд”, “Иргэн таны авч буй ямар бараа үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөгийг мэдэх үү...” зэрэг мэдээ , мэдээлэл мөн “Аядуу зөөлөн М.Энхболдын хатуу анхааруулга ба Ц.Нямдорж”, “Н.Энхбаяр 100 хувийн саналаар огцрох улстөрч мөн үү...”, “Ерөнхийлөгчийг бүдгэрүүлсэн том гар...”, “ХҮН-ыг хороосон поп-ууд, МАХН-ыг хуваасан топ-ууд”, “Цэргийн албан чимээгүй боолчлол”, “Б.Хурц явлаа, ширээн доороосоо гар...” зэрэг сонирхолтой нийтлэлүүдийг багтаалаа. Түүнчлэн Маскны хэрэглээний талаар сурвалжлага, УИХ-ын гишүүдийн тойргоос нь бэлтгэн хүргэдэг “Тойрогт нь...” цуврал сурвалжилгаа энэ удаад Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойргоос сонгогдсон С.Жавхлан гишүүний тойргоос бэлтгэлээ.

Харин манай Редакцын зочны буланд Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Батбаясгалан уригдаж цаг үеийн халуун сэдэв болох нийслэл хотын агаарын бохирдлын талаар дэлгэрэнгүй ярилаа.
 Эрхэм уншигч та манай “Улстөрч” сонинд гарсан мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилгыг www.ulsturch.mn сайтаас хүлээн авч уншаарай. Мөн та сониноо Түгээмэл шуудан, Улаанбаатар шуудан, Монгол шуудангаар захиалах боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр