Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эмзэг бүлгийн өрхүүдэд мах тараана

 
 

НҮБ-ын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас 500 малчин өрхийн мал сүргийг хамгаалах, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад яаралтай тусламжийг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөлд 60-300 толгой малтай, гурваас доошгүй жил мал маллаж байгаа туршлагатай, малчны үнэмлэх, тамга, тэмдэгтэй, эмзэг бүлгийн 500 малчин өрхийг хамруулах аж.

Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг, Завхан аймгийн Сантмаргац сумдыг хамруулахаар шийдвэрлэжээ. Төсөлд хамрагдаж буй 500 малчин өрх тус бүрээс чанар, аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцсэн хонь, ямааны нэг, нэг гулууз махыг худалдан авах аж. Ингэхдээ махыг хот суурин газрын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 500 өрхөд хүнсний тусламжаар олгох юм. 

Тухайлбал,Завхан аймгийн Сантмаргац сумын 100 малчин өрхөөс худалдан авсан махыг Улиастай хотын 100 нэн ядуу өрхөд олгох бол бусад дөрвөн сумын нийт 400 өрхөөс цуглуулсан махыг Улаанбаатар хотын долоон дүүргийн 400 нэн ядуу өрхөд олгоно. Өнөөдөр  дөрвөн сумын 400 айлаас бэлтгэгдсэн хонины 400, ямааны 400 гулууз махыг нийслэлийн долоон дүүргийн хамгийн эмзэг 400 өрхөд олгох ажлыг эхлүүлж байна. Харин Завхан аймгийн Улиастай хотын нэн ядуу 100 өрхөд энэ сарын 29-нд мах олгох аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр