Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төллөө

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сангийн яаманд ажиллаж байна. Тэрбээр энэ үеэр 2012 онд олон улсад гаргасан Чингис бондын 500 сая ам.долларын өрийг хөрөнгө оруулагч нарт төлж байгаагаа мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Энэхүү Чингис бонд 2018 онд төлөгдөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй. Монгол Улсын засгийн газар өрийг ийнхүү барагдуулж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна.

Мөн энэ үеэр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт Монголын эдийн засгийн талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр "Эдийн засгийн өсөлт 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй байна. Дараагийн үзүүлэлт бол Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.9 тэрбум ам.доллар боллоо. Үүнтэй уялдаад гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл гадаадын хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгдсэн.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллагуудын санхүүжилт цаг хугацаандаа орж ирсэн нь нөлөөлсөн байна. Цаашид Сангийн яам санхүүжилтийг маш шуурхай хийх бодлого барьж байна. Улсын төсвийн өөрийнх нь дансны үлдэгдэл сүүлийн 5 жилд анх удаа 405 тэрбум төгрөг гарсан. Нийт дүнгээрээ улсын төсвийн мөнгөн хөрөнгө 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэнбайгаа. Монгол Улсын өрийн дарамтыг бууруулахын тулд шинэ Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах тодорхой ажлуудыг эрчимтэйгээр зохион байгуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-01-10 11:50:21

мөнгөний зарцуулалт эргэн төлөлтийг үзвэл яасын болох боловуу

Ажлын байр