Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Биеэс хор гадагшлахгүй байгааг илтгэх 4 шинж


Та байнга л ядарч, нозоорч, аяга кофе уусан ч дээрдэхгүй байна уу? Бас илүүдэл жингээсээ салж чадахгүй явна уу? Энэ бүгд таны биеэс хор гадагшлахгүй байгаагийн шинж юм. Дараах 4 шинжээр биеэс хор гадагшлахгүй байгааг мэдэх боломжтой.

Амнаас эвгүй үнэр үнэртэх

Аман дотор бактери таагүй үнэрийг тараадаг. Энэ бол таны биед хор хуримтлагдсаныг илтгэх нэг шинж юм. Юуны түрүүнд хэлээ өдөр бүр цэвэрлэж заншаарай.

Илүүдэл жин

Илүүдэл жинь дааврын асуудал, буруу хоололт, бие махбодод хор хэтэрхий их хэмжээгээр хуримтлагдсанаас болж үүсдэг. Хэрвээ та байнга жин нэмээд байвал гэдсээ цэвэрлэж, зөв, тэнцвэртэй хооллоорой.

Үнэрт хэт мэдрэг болох

Таны элэг хороор дүүрсэн үед зохих ёсоор ажиллаж чадахгүйд хүрч, үнэртэй ус, утаа болон буад үнэрт хэт мэдрэг болдог. Үнэр бүр таны толгойг хүчтэй өвтгөнө. Энэ үед зөв өөх тос хэрэглэж, шарсан, хуурсан, давстай, хэт чихэрлэг хоол хүнснээс татгалзаарай.

Байнга шээх

Ариун цэврийн өрөө рүү байн байн гүйж байвал бие махбод хордолтын байдалд орсныг илтгэнэ. Тиймээс биеэс хороо гадагшлуулахын тулд хангалттай хэмжээний цэвэр ус уугаарай. Их хэмжээний шингэн нь хор гадагшлуулах үйл явцыг хурдасгана.

 

Биеэс хор гадагшлуулж цэвэрлэх ашигтай ундааг танилцуулъя. Энэхүү ундаа нь мөн арьсны өнгийг сэргээж, бодисын солилцоог түргэсгэж, жин бууруулахад нөлөөлнө. Энэ ундааг өдрийн турш хоолны хооронд хэрэглээрэй.

Бэлтгэх арга: Цагаан гааг үрж нунтаглана. 1.5 хоолны халбага цагаан гаан дээр 400 мл халуун ус (буцламгай халуун биш), хоолны 1 халбага нимбэгний шүүс хийгээд хэдэн цаг хандална. Үүнийгээ зөгийн балаар амталж болно. Мөн цагаан гаа, нимбэгтэй шинэхэн гааны навч сайн зохицдог.

diet Биеэс хор гадагшлахгүй байгааг илтгэх 4 шинж

Нийтэлсэн огноо: 2018-01-09 10:53:58

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр