Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Байгаль орчны аудитын холбоонд БОАЖ-ын сайдын талархалыг гардуулан өглөө

 


Монгол Улсад байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага үүсч байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан байгаль орчны аудитыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй хамтран ажилласан Байгаль орчны аудитын холбоонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын талархлыг гардуулан өглөө.

2012 онд батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд байгаль орчны аудитын эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгаль орчны аудитыг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр тус холбоо ихээхэн санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнд хүрснийг үнэлж уг талархлыг олгосон байна.


Сайдын талархлыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбат нар гардууллаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр