Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Сумъяабазар: Д.Загджавын ярьсан Оюутолгойтой холбоотой асуудал Засгийн газрын байр суурь биш


Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл энэ нь Засгийн газрын албан ёсны байр суурь биш гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэллээ. Тэрбээр  “Д.Загджавын ярьсан Оюутолгойтой холбоотой асуудал бол Засгийн газар, яам, сайдын байр суурь биш. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хоёр зүйл дээр ажиллах ёстой гэж дүгнэсэн. Нэгдүгээрт хүүгийн зардлыг буулгах, хоёрдугаарт өгөөжийн асуудлыг шийдэх ёстой. Яагаад Монголын тал өгөөжгүй байна гэхээр одоо явуулж буй зардлынхаа хяналтыг сайжруулах ёстой.

Ер нь цаашлаад ТУЗ нь ТУЗ шигээ байх ёстой. Хувьцаа эзэмшигчид буюу Засгийн газраа мэдээллээр хангах ёстой. Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулдаг. Цаг нь болохоор бид холбогдох мэдээ мэдээллийг өгнө. Д.Загджавын асуудал бол хувийн л асуудал байх. Ер нь цаашид Засгийн газрын байр сууринаас гажсан юм ярьвал хатуу хариуцлага тооцно. МАН тавьж чаддаг бол авч чаддаг байх ёстой. Дэд сайд нь шал өөр, бодлогын эсрэг зүйл яриад явбал бүтэхгүй" хэмээн ярьлаа.

Х.Онон
  
Нийтэлсэн огноо: 2018-01-11 12:46:18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

иргэн
2018-01-12 20:49:21

энэ загджав яагаад дэд сайд болчихвоо энэ хүн муу хүншдээ авиргүй энэ албанаас нь зайлуулахаар шүү

Ажлын байр