Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МАН-ын бүлгийн ажлын алба ажилтнуудаа 15 сая төгрөгөөр шагнасан гэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба нь сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд байгуулагдан ажилладаг хугацаат алба бөгөөд тухайн үеийн парламентад суудал авсан нам эвслийн бүлгийн гишүүдийн тооноос хамаарч орон тоогоо бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, бүлгийн ажлын албаны ажилтаны тоо нь тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байхаар хуульчлагдсан байдаг. Энэ удаагийн парламентад олонхийн суудал авсан МАН-ын бүлэг 65 гишүүнээс бүрдсэн тул Бүлгийн дэргэдэх ажлын алба 32 ажилтантай байгуулагдан ажиллаж байгаа юм билээ.
            Монгол Улсын Их Хурлын тухай хуулинд зааснаар Бүлгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцах ба ажлын албаны цалин, унаа, албан томилолт, холбоо, бичиг хэргийн зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусгаж санхүүжүүлдэг юм. 2016 оны долоон сараас анх байгуулагдан ажиллаж байгаа тус ажлын албаны нийт ажилтаны 80 хувь нь шинээр томилогдон орж ирсэн хүмүүс байгаа гэх юм билээ. Тэгвэл эдгээр хүмүүсийн дотор татвар төлөгчдийн мөнгийг гамгүй үрэн таран хийж байгаа хэсэг хүмүүс байдаг талаарх мэдээ саарал ордонд ажилладаг хүн бүрийн чихийг дэлсэж буй гэнэ.
            Чухам юу вэ гэвэл ажлаа аваад дөнгөж нэг жил болж байгаа тус ажлын албаны дарга Н.Энхтайван гэгч нь оны өмнө ажлын албаны 6  ажилтанаа тус бүр 15 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс 90 сая төгрөгийг энэ хүмүүс ямар  үндэслэлээр авсан нь огт тодорхойгүй байгаа юм. Уг нь аливаа байгууллага нийгмийн хариуцлагын үүднээс ажилтанууддаа ямар нэг мөнгөн болон бусад төрлийн тусламж үзүүлэхдээ тусгай комисс гарган хуралдуулж, идэвхи санаачлгатай ажилласан, эсвэл амьдралын боломж бололцоог харгалзан үзэж, нөгөө талаар ажилтануудаа тогтвор суурьшилтай удаан ажиллах хөшүүрэг болгож холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрийг гаргадаг учиртай. Харин шинээр батлагдсан Тарийн албаны тухай хуульд жирийн багш хүн доод тал нь 25 аас дээш жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарахдаа амьдралдаа нэг удаа 36 хүртэлх сарын цалингын мөнгөн тэтгэмж авах эрх нь нээгдэж байгаа. Тэр нь насаараа ажилласан хөдөлмөрийг нь үнэлсэн хэрэг шүү пээ. Гэтэл нэг сарын 650,000 төгрөгөөр дундажлаад тооцоод үзэхэд 20 сая хүрэхгүй.
            Харин эрхэм Н.Энхтайванд ямар ч хууль, дүрэм журам хамаагүй бололтой.  Тэрбээр хамт олны дунд ямар нэгэн хурал хийлгүйгээр, зөвлөхүүдийн саналыг асуулгүйгээр ганцаараа бие даан уг шийдвэрийг гаргаад л 15 сая төгрөг өгчихсөн гэнэ. Төрийн албаны тухай хуульд зааснаар бол орон байрны асуудалтай ажилтанд орон байрны дэмжлэг үзүүлж болно хэмээн заасан байдаг.                    Хамгийн их "гижиг" хүргэж байгаа гол асуудал бол дөрөвхөн жилийн хугацаатай улс төрийн алба хашиж байгаа эдгээр хүмүүс яагаад татвар төлөгчдийн мөнгийг бие биендээ шагнал урамшуулал болгон тараагаад буй асуудал юм. Арав хорин жил, эсвэл насаараа нэг байгууллагад үнэнчээр зүтгэсэн хүмүүст 15 байтугай нэг сая төгрөг олдох нь ховор болсон энэ их эдийн засгийн хямралын үед ингэж дураараа дургиж байгаа байгууллага хичнээн их байгаа бол. Эдийн засаг хямарлаа гээд ард иргэдээ бүсээ чангал гээд татвар нэмээд байгаа энэ цаг үед эрх баригчдын маань гар хөл болсон эдгээр хүмүүс ингэж тансаглаж байгааг бодоход эрхэм  гишүүд минь өөрсдөө бол ямар байх нь хэн хүнд тодорхой.
            90 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Шилэн дансны тухай хуулиар таван саяас дээш төгрөгний орлого, зарлагыг тухайн байгууллага заавал шилэн дансны мэдээлэлд мэдээлж байх ёстой. Тэгвэл энэ байгууллага энэ үүргээ ч умартсан бололтой. Урд өмнө ийм их хэмжээний мөнгө тарааж байсан тохиолдол аль ч парламентын бүлгийн ажлын албанд сонсогдож байсангүй. Тэгэх ч ёсгүй. Хэрвээ тухайн дарга өөрийнхөө халааснаас гаргаад ажилтанууддаа тараасан бол хэн ч юу ч хэлэхгүй. Харин ядарч зүдэрсэн татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж яваа энэ хүн яг хэн бэ...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-06-15 15:25:01

намын шахааны ажил л хийдэг хүн байлгүй дээ хөөрхий яахав дээ. нэг юм олдсоных хэн ч л идхээ л бодоно шдээ

уншигч
2018-01-30 00:15:44

Энэ албаны ажлын чиг үүрэг нь юу хийдэг юм бэ.Заавал байх шаардлагатай юм уу.Бас л илүү орон тоо.

Зочин
2018-01-23 17:35:21

балиар хар хувалзнууд

Зочин
2018-01-15 15:29:07

ГОЕ юмаа гэмтэлд ажилд орох юм сан жил бүр аврага болно оо

Зочин
2018-01-15 10:06:12

gemtliin emneleg turuulsen tasgaa 20 say tugruguur shagnasan,ter bmungiig undur urtugt emchilgeenii zardlaas gargasan genee,.ench bolon ajiltan geed l 3/3 say tugruguur shagnajee,..bayn emneleg uur yumaa,..

Зочин
2018-01-15 09:35:33

Зарим эмнэлэгүүд 3-20 саяаар шагнасан байна

ИРГЭН
2018-01-14 12:48:04

МАН-ЫНХАНД ЯМАРЧ ХУУЛЬ ҮЙЛЧИДЭГГҮЙ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ ГЭДЭГ УТГААРАА ЮУ ДУРТАЙГАА ХЭН ДУРТАЙ НЬ ХИЙДЭГ БОЛООД УДАЖ БАЙНА.ЭНХБОЛДЫН ГАР ХӨЛНҮҮД ИХ ТОМ БАЙГАА ЮМ ШҮҮ.МАН-ЫГ СОНГОСОН СОНГОГЧИД ДАХИН СОНГООД УЛСЫГ ИДҮҮЛЖ ДУУСГААРАЙ.ТА НАРЫН ҮР ХҮҮХЭ

Зочин
2018-01-12 18:25:16

taarsan shuudainuud shuu dee. gol ni ter ideed bgaa mungu ni ard tumnii tatvar tuunii nemegdel shuu dee

Зочин
2018-01-12 17:25:37

Аль ч нам аль ч хүн гарсан бушуухан завшихаа бодно. Харин улс орны төлөө хүмүүс бол энэ шударгаар хөдөлмөрлөгч хүмүүс

Ажлын байр