Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Оочер авдаг цаасыг үнэт цаас болгох нь хэний бизнес вэ ?

Улсын бүртгэлийн газар гэхээр л зах хязгаар нь тодорхойгүй оочир дараалалтай зохион байгуулалт нь бүхэл бүтэн улсын хэмжээний байгууллага гэхэд ний нуугүй хэлхэд ичмээр газар. Тэр дундаа гадаад паспортын хэлтэс үнэхээр их ачаалалтай ажилладаг. Гадаад паспорт хэрэгтэй хүн л тийшээ зорьж очно уу гэхээс онцын шаардлагагүй хүн бол зориод дэмий газруудын нэг. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч энэ шийдвэр 100% зөв шийдвэр байгаагүй бололтой ачаалал нь бүр ч нэмэгдсэнээр  зогсохгүй зарим нэг хүмүүсийн хурган бизнес болоод амжжээ. Учир юу вэ гэвэлУлсын бүртгэлийн газрын дараалал зохицуулж, дугаар олгодог төхөөрөмж нь гэмтжээ. Тухайн төхөөрөмжийг ажилуулах арга хэмжээ авахын оронд гар дээрээс, оочирлох цаасыг  мөнгөөр худалдаалж байх юм. Өглөө 09.00 цагт очоод өдөр 15.00 хүртэл оочир дараалалд зогсох хүмүүсийн тэвчээр болон алт шиг үнэтэй цагийг барсныхаа төлөө алгын чинээхэн цаасыг 20000₮ өөр худалдаалж байна гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ.

Бүр улаан цаймдаа гарчихжээ. “Хөөе урдуур аятайхан оочир байгаа шүү. 20 мянган төгрөг” гээд зарлаад зогсож байна. Ийм зүйл байж болох уу. Эндээс л самбайчлагаараа авч чадахгүй бол өнөөдрийн дараалал дууссан гэдэг гонсойлгосон хариулт сонсож мэднэ.

Зөвхөн оочир дараалал дээр тулгуурлан үнэгүй тараагддаг цаас, үнэт цаас болон хувирч байгаа юм л даа. Үүнийг хэн зохицуулах ёстой вэ. Хэсэг бүлэг хүмүүс нь тэд хууль зөрчөөд л халаасаа түнтийлгэж байхад хаалганы цаана зогсох цагдаа тоосон шинжгүй байх юм.

Бид хэддүгээр зуунд амьдраад байна вэ? . Картын бараанд оочирлож, талх авах гэж дугаарладаг байсан тэр үеийн дүр зураг, “урдуураа оруулчих” гээд дараалал худалдан авдаг байсан цаг үе Улсын Бүртгэлийн газрын гадаа л жинхэнэ утгаараа төгөлдөршиж байна.Энэ соёлт нийгэм мөн үү? 

Уг нь гадаад паспорт авах гэж гадаа, доторгүй оочирлож байхаар гэрээсээ эсвэл аль интернет кафегаас анкетаа бөглөөд хурууны хээ, иргэний үнэмлэхээ үзүүлээд авчихдаг зохицуулалт байж болдоггүй юм уу. Манайхаас бусад орон ийм байдлаар л шийдсэн харагддаг. Гэтэл манайх оочирлоод л оочирлоод л. Өнөөхийг нь дагасан хурган бизнесүүд хөгжөөд л…  Төрийн үйлчилгээ хэзээ эмх замбараатай, явдал, чирэгдэлгүй болох вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр