Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Японоос их хэмжээний алт хулгайлж хил нэвтрүүлэхийг завджээ

Япон улсаас их хэмжээний алт хулгайлж оруулж ирсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллага баривчлан шалгаж эхэлжээ. Тодруулбал монгол залуу 50 кг алт тээвэрлэн улсын хилээр орж ирсэн нь хулгайнх байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэргийг Мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
Тодруулбал Эрүүгийн шинэчилсэн хуулийн 17.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжсэн гэж эх сурвалж мэдээллээ.
 
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
 
1. хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
2.Энэ гэмт хэргийг:
 
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
 
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
 
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
 
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
3.Энэ гэмт хэргийг:
 
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
 
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.
Эх сурвалж: Medee.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-01-18 09:34:00

Хуулийнханд хүсэлт: Ядуу эх орондоо их хэмжээний алт олж ирсэн залууг нэг удаа өршөөнө үү?Харин татварыг нь төсөвт төлүүлээрэй.Японы хилээр харин яаж гаргаж чадав. сэргэлэн залуу байна. Зоригийг нь үнэл.

зочин
2018-01-18 09:34:00

Хуулийнханд хүсэлт: Ядуу эх орондоо их хэмжээний алт олж ирсэн залууг нэг удаа өршөөнө үү?Харин татварыг нь төсөвт төлүүлээрэй.Японы хилээр харин яаж гаргаж чадав. сэргэлэн залуу байна. Зоригийг нь үнэл.

zochin
2018-01-16 10:05:22

Orood irj bga ymiig bolioch dee.

zochin
2018-01-15 20:18:46

bolj l bn shdee yaahab dee eh ornoosoo heden myngan tonnoor gargaj baisnaas oruulj irsen bn shdee tabiad ybuulchihaa

Ажлын байр