Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Лхагва: “Магнай трейд”-ийн эрхийг цуцлах саналыг хүргүүлж байна

 
 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийлээ. 

Тус газрын дарга Б.Лхагва “Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг 2016 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаж, үнэ тарифт өөрчлөлт оруулах, татварыг бууруулах, өсгөх тухай шийдвэр гаргаж ирсэн. Үнэ тариф нэмэх асуудлаар нефть импортлогч компаниуд байнга санал тавьж ирсэн ч Засгийн газар тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авсаар ирсэн.

Импортлогч аж ахуйн нэгжүүд байсхийгээд үнэ нэмэх асуудал тавьдаг. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогч нартай уулзаж, зөвлөмж өгсөн. Гэтэл нефть импортлогчид хоёр удаа зөрчил гаргалаа. Нефть импортлогч компаниуд үнээ нэмэх саналыг байнга хэлдэг учраас аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсч, зөвлөмж өгсөн. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага оролцсон хамтарсан зөвлөл ажиллаж байхад үнэ тарифтаа өөрчлөлт оруулж, хомсдол үүсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг компани өнгөрсөн хугацаанд үнээ нэмж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуйн нэгж үнээ нэмсэн. Хомсдол үүсгэж, хязгаарлалт тогтоож байгаа нь хууль бус.

Тиймээс манай газраас удаа дараа зөрчил гаргасан зарим аж ахуйн нэгжид эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж байна. “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна. Ямар нэгэн шалтаг хэлж хомсдол үүсгэх, тухайлбал засвартай нэрээр ШТС-уудаа ажиллуулалгүй хомсдол үүсгэж байгааг зөрчлийн хэрэг гэж шалгаж эхэлсэн” гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-01-16 13:45:40

Магнай трейдыг анх байгуулахдаа Японы тусламжийн беизинийг Халзан Ганболд үнэгүй шаагаад ШТС байгуулсан юм биш үү? Энэ хужаагийн луйваруудыг хэн зогсоох юм бэ?

Ажлын байр