Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“ХАВЦАЛД” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд болно

"ENERGY’S” Visual effect студийн дэлгэцийн бүтээл "Хавцалд” адал явдалт уран сайхны кино энэ сарын 19 буюу баасан гарагт нээлтээ хийх гэж байна.
Тус киноны зохиолчоор Б. Чинзоригт, Т. Төмөр-очир ажилласан бол  киноны ерөнхий  найруулагчаар Б. Чинзоригт ажиллажээ.
Дүрүүдэд "A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, Н. Мөнхсоёл, Э. Чинзориг, Р. Баттогтох, М. Саранцэцэг, МУГЖ Г. Золбоот,  МУГЖ У. Батбаатар,  МУГЖ Б.Базаррагчаа нар тоглосон байна.



Кинонд: Нисдэг тэрэгний нислэгийн баг томилолт аван аян замд гарна, хүрэх газраа хүрэлгүй үл мэдэгдэх хадан хавцалд нисдэг тэрэг осолдсоноор  адал явдал эхэлнэ. Байгалийн хүнд хэцүү байдал, үл мэдэгдэх хадан хавцалд юу болохыг хэн ч таашгүй... Учир битүүлэг хадан хавцалд нууцлаг зүйлүүдтэй нүүр тулгарсанаа багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Энэхүү нууцыг  "Хавцалд” адал явдалт уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр