Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ухаалаг утсаа “ухахын” хор уршиг их


Бид гар утсыг хортойг нь мэдсээр байж хэрэглэсээр байдаг. Хэрэглэхгүй гээд ч яах билээ. Орчин үеийн цахимжсан нийгэмд бидний үнэнч нөхөр болсон гар утсаа хэрхэн эрүүл мэнддээ хоргүйгээр хэрэглэх талаар хэдэн зөвлөгөө өгье.

-Гар утсаа “ухсаар” байвал хүн донтох хэмжээнд хүртлээ утаснаасаа хамааралтай болдог.

-Бидний ихэнх нь унтахдаа гар утсаа хажуудаа тавьдаг болохыг судалгаагаар нотолжээ. Өглөө эрт сэрэх гэж сэрүүлэг тавьсан, хэн нэгнээс, ажлаасаа яаралтай дуудлага хүлээж байгаа үед ингэх нь зүйн хэрэг ч утсаа толгойноосоо аль болох хол тавиарай.

-Гар утаснаас ялгардаг цахилгаан соронзон долгион нь хүний биед хортой гэдгийг бид сайн мэднэ. Ухаалаг утсан дээрээсээ юм уншдаг бол та яг одоо болих хэрэгтэй. Энэ нь хүний нойрыг алдагдуулдаг.

-Гар утсаа биедээ байнга авч явбал үргүйдэлд хүрэх аюултай.

-Утсаа сэрүүлэг болгож ашиглахаа болих хэрэгтэй. Оронд нь зориулалтын сэрүүлэгтэй цаг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

-Гар утас чухал зүйлээс анхаарлыг тань сарниулагч болдог тул машин замаар гарах, жолоо барьж явах, бага насны хүүхэдтэйгээ гадуур явахдаа утсандаа анхаарал хандуулаад хэрэггүй.

-Хэрэв та ямар ч шалтгаангүйгээр утсаа орондоо авч ордог, байнга хажуудаа тавьж унтдаг бол донтож эхэлж байна гэсэн үг. Утсандаа гүн донтсон хүмүүс шөнө дунд хэн нэгнээс дуудлага, мессеж ирэх байх гэж боддог гэнэ. Түүнийг нь харалгүй өнгөрөөчих вий гэсэндээ гар утсаа орондоо авч ордог байна.

-Эцэст нь та хамгийн том хохирол амсана. Энэ бол хараа муудах. Цаашлаад нүдний хорт хавдар үүсэх эрсдэлтэй.

О.Саша

 
 
Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр