Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Алтан унжлагат, булган сүүлт Д. ГАНТУЛГА


Төрийн түшээ атлаа айлаар хоног төөрүүлж, бас ч үгүй дотуур хувцсаа тайлаад амжсан Д. Гантулгыг Авлигатай тэмцэх газрынхан боргоогоод эхэллээ.

Авилга,  албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөөс хумсалсан этгээдүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг АТГ энэ удаад эрхэм түшээгийн дотуур өмдний учгийг олохоор ханцуй шамалсан нь энэ. М.Энхболдыг ангийн хамгийн залуу түшээ, Хэнтийн нутгийн хүүгийн хэрэг хэрхэн төгсөхийг АТГ шийдэх нь.  АН-аас уйдсан ард түмэн МАН шошготой л бол хар халзан хонь байсан ч хамаагүй гэх байдлаар сонгосны гор гэж болох түүний Хөрөнгө орлогын мэдүүлэг нь энэ парламентын хамгийн ядуу гишүүдийн нэгд тоологдохоор юм билээ. Орох оронгүй, унах унаа ч үгүй. Ямартаа эхнэр хүүхдээ түрээсийн байранд орхичихоод айлаар хоног төөрүүлж, аяга тагш эргүүлж яваад балрах нь тэр вэ дээ. Уг нь хаа хамаагүй очиж хоноод байхааргүй, хотын төвийн “ Энканто тауэн” –д байр хөлсөлдөг юм гэнэлээ. Унах унаагүй гэх атлаа “Лексус 570” хөлөглөдөг, бодвол хөөрхий гуйлгынх л байх. Сарын цалингаас өөр орлогогүй Д. Гантулга уг нь хамтдаа төр барилцахаар сонгогдсон гишүүддээ ярих, илтгэх урлагийн хичээл зааж тэр бүү хэл пи-арыг нь дааж “халтуур” хийдэг гэж байгаа. Түүний хичээлийн үр дүн, шавь нарын суралцах гэж гайхалтай. Ямартаа л ангийн ахмад гишүүдийн нэг.

Д.Мурат ижил төрлийн хэрэгт хутгалдаж, утаатай өвлийг увайгүй мэдээллээр дүүргэж байхав. Багшийн эрдэм шавьд гэж. Ер нь тэгээд Хэнтий нутгаас сонгогдсон ах нар нь энэ л замаар замнаж, авгай хүүхний хэрүүлтэй л байдаг гэдгийг залуу түшээ айлдаж зогссоныг дурьдахгүй өнгөрч хэрхэн болох билээ. Энэ мэтчилэн залуу насаа замбараагүй үйлдлээр чимж яваа түүнийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр, мөн дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчдийг хамтад нь шалгаж эхлээд байна.

 
 
Эх сурвалж:                                                                                                                                                                 Нийгмийн шуудан
 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр