Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ


Британийн 35 настай бүсгүй гэдэс нь өвдсөнөөс болоод эмнэлэгт очих хүртлээ жирэмсэн гэдгээ мэдээгүй явжээ. Энэ нь төрөхийн өмнөх өвдөлт байсан бөгөөд 45 минутын дараа тэрээр эрүүл саруулхүүхэд төрүүлснийг хэвлэлд бичжээ.
Нөхөр бид хоёр хүүхэдтэй болоё хэмээн бодож байгаагүй гэж Лиза Лиатард хэлсэн байна. Нэг орой түүнийг ажлаасаа ирсний дараа гэдсээр нь гэнэт айхтарөвдөж эхэлжээ. Эмэгтэй тэр даруй эмнэлэгт очиход, түүнийг жирэмсэн, хэзээ мөдгүй төрөх нь гэж хэлсэн байна. Ийнхүү Лиза ажил руугаа утасдаж, очиж чадахгүй гэдгээхэлж амжжээ.

“Яг кинонд гардаг шиг л юм болсон. Би ээрч муурч, төрөх гэж байгаагаа боссдоо хэрхэн тайлбарлахаа мэдээгүй.Нүүдэл суудал, засвар хийх гээд сүүлийн саруудад би маш их ажилтай байсан юм. Тэгээд жирэмсэн болсноо анзаараагүй юм шиг” хэмээн эмэгтэй ярьсан байна.
Хүүхэд эрүүл, хэвийн жинтэй төрсөн нь хугацаандаа гарсныг харуулж байна. Лизагийн нөхөр Ник45 настай гэнэ.
Энэхүү явдал нь гэр бүлийн хосын ертөнцийг үзэх үзлийг орвонгоор ньөөрчилж, тэд хоёр жилийн дараа бас нэг хүүтэй болсон байна.

С.Инда

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр