Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх үү?


УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын дүрмийг өөрчилж, намын даргаараа сонгогдсон билээ. Улмаар Улсын дээд шүүхэд МАХН-ын дүрмийн шинэчлэл болон намын даргыг шинэ бүртгэлээ бүртгүүлэхээр хандсан. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 5-нд  болох байсан.

Гэвч Н.Энхбаяр болон О.Баасанхүүгийн талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Ингэснээр долоо хоногоор хойшилсон Шүүх хурлын хугацаа өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрөөр дуусч байна. Өнөөдөр О.Баасанхүүг МАХН-ын шинэ даргаар бүртгэх эсэхийг шийднэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр