Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин уралдахаар боллоо


БНСУ-ын улсад “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн цагаан олимпод монголоос цанын төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн ангилалд Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын 10, 15 км-ын зайд өрсөлдөх нь тодорхой баталгаажлаа. Ийнхүү Монгол Улс 1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014 оны өвлийн олимпийн наадамд оролцсон бөгөөд 14 дэх удаагаа өвлийн олимпийн замд уралдах болж байна. Мөн пара цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд энэ удаагийн олимпод Монголын гурван цаначин уралдах нь тодорхой болов. Б.Ачбадрахын хувьд өнгөрсөн жил цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан бол Ч.Отгонцэцэг “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай цаначин юм. 
 

“Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин уралдахаар боллоо “Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин уралдахаар боллоо

“Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин уралдахаар боллоо “Пёнчан-2018”-д Монголын гурван цаначин уралдахаар боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр