Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

О.Баасанхүү: УИХ-ын дарга та АН-ынхнаас ямар их айж байна аа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Энэ үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийллээ. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Амьтны үрийг алагчилж үзмээргүй байна. Би өмнө нь УИХ-ын даргад олон асуулга өгсөн. Нэгд нь ч хариу өгөөгүй. Та АН-ынхнаас ямар их айж байна аа. Ах аа намайг алах гээд байна гэхээр хамгаалагч тавьж өгдөг. Харин нүдэн дээр нь гишүүнийг зодоод байхад арга хэмжээ авдаггүй. Би ганцаараа нь үнэн. Гэхдээ ард түмнээс сонгогдсон юм шүү. Нийт Эрдэнэтчүүдээс сонгогдсон юм шүү. Та Эрдэнэтчүүдийг ад үзэж байна гэсэн үг. Би энд ганцаараа ч гараад олуулаа шүү гэв. 

 

Харин түүний хэлсэн үгэнд УИХ-ын дарга "Таны өгсөн асуулгуудад Засгийн газраас хариу ирүүлээгүй байна. Дэгийн дагуу Засгийн газраас хариу ирлээ УИХ-аар хэлэлцмээр байна гээд албан ёсоор шаардлагаа бичгээр өгвөл болохгүй зүйл байхгүй. 65-уулаа нэг хүнээ гадуурхаад байгаа зүйл байхгүй шүү. Дэгийн дагуу л явж байна" хэмээн тайлбар өглөө. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ИРГЭН
2018-01-30 20:16:57

60 ТЭРБУМ-ЫН ШИНЭ МОНГОЛЫН ХААДУУД ХАЙЧСАН БЭ? УИХ-ЫН ДАРГА АА.ОДОО НАМЫН ШИНЭ ДАРГА НЬ МЭДЭЖ БАЙГАА БОЛ УУ.60-ЫГАА АВААД СОЛОНГОСТ ХАРЛАЧИХСАН УУ.

ккк
2018-01-28 11:24:52

МАНАН мафийн мөнгөөр баахан хүүдэгнэж явсны гай тэр дээ. толгойтой бүхэн шудрага ёс шаардаж байгаа үед чи хол явахгүй.

kkkkk
2018-01-27 12:36:35

60 terbum aa heleh baih geed aijine SHINE MONGOL HAAD iin dampuursan hural

Ажлын байр