Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол шинэчлэгдлээ

 

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Та 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. 

Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна.

Өөрчлөлт:

  • 3 орон тохирсон бол 20,000 төгрөг байснаас 50,000 төгрөг
  • 4 орон таарсан бол 100,000 төгрөг байснаас 200,000 төгрөг,
  • 5 орон тохирсон бол 500,000 төгрөг байснаас 1,000,000 төгрөг,
  • 6 орон тохирсон бол 4,000,000 төгрөг байснаас 5,000,000 төгрөг болж нэмэгдсэн байна.

Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг 10,000,000 төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож бууруулжээ гэж ТЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ZOCHIN.
2018-02-05 11:19:54

TIINSHD.OGVOL BUGDED N TENTSUU HUVAAJ OGOH N ZOV SHUU DEE.BUGD L CHADAH CHINEEGEEREE HUDALDAN AVALT HIIJ B.NA .UNIIN DUN ZORUUTEI GEJ SOLIOROOD ,BAS AJ AHUIN NEGJ IRUULEEGUI GEDEG BAIDLAAR 60 AAD BARIMT MAANI ORSONGUI.

Зочин
2018-01-31 15:14:33

Нэг хүнд овоолж байснаас тэр нь дээр. Гол нь тэр шарик гаргадаг зохиомжийн ажиллагааг яаж удирдаад сувгийг онгойлгоод байгаа нь их эргэлзээтэй

ЗОЧИН
2018-01-31 14:14:19

ТЭГВЭЛ 1САРЫН 31НЫ СУГАЛААНЫ ХОЖИГЧ 100 БИШ 200 ЫГ АВНА ГЭСЭН ҮГҮҮ ХАРИУ ӨГӨХ БАЙГАА ЮУ

Ажлын байр