Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төрийн мэдлийн үйлдвэрийн өр, төлбөр нь хэнийх вэ?


“Жаст” группийн захирал Ш.Батхүү гэгч Эрдэнэт үйлдвэр дэхь Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг Английн “Стандарт” банканд барьцаалж, 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч зээл төлөлт хийгдэлгүй хугацаа алдснаас асуудал шүүхэд шилжиж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар гарын үсэг зурж “батлан даасан” гэх мэдээлэл гарч байсан ч Ш.Батхүү гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болж, нөхдүүд хариуцлагаас мултраад байгаа.

Гэвч 102 сая ам.долларын барьцаанд тавигдсан Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудал өнөөдөр улам л хурцдаад байна. Саяхан болсон Арбитрын шүүх хурал дээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилж, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хэмжэний хүү тооцохоор болсон тухай мэдээлэл цацагдлаа. Өөрөөр хэлбэл манай тал гурван ч  удаагийн шүүх дээр ялагдаад байна.

Арбитр “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулсан. Мөн энэ төлбөрийг яаралтай төлөхийг манай талд даалгасан билээ. Харин манайх дахин давж заалдахаар зэхэж байгаа. Тэгвэл Стандарт банк Арбитрт дахин гомдол гаргаж, 51 сая ам.доллараас гадна 2013 оноос хойш шүүх дээр гарсан бүхий л зардлаа манайхаар төлүүлэхийг хүссэн байна. Арбатр энэ хүсэлтийн хүлээн зөвшөөрч, манайх 51 сая ам.доллар + 44 сая ам.долларын өрөнд орчихоод байгаа юм.

Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацааг сунгасаар байвал өдөртөө 30 мянган ам.доллар буюу 70 гаруй сая төгрөгийн хүү төлөх торгуультай.  Ер нь ийм л асуудал үүсээд байна. “Жаст”-ын Ш.Батхүүд тавьсан өрөө төлөх ямарч чадамж байхгүй гэдгээ мэдэгдчихсэн. Тэгэхээр баталгаа гаргасан манай Засгийн газар л өрийг нь дарахаас аргагүйд хүрч байна. “Үгүй” гэж цааргалсаар байгаад төлөх төлбөр л улам нэмэгдлээ.

Тэгсэн “энэ асуудал Монголын Засгийн газарт ямарч хамааралгүй, зөвхөн Эрдэнэт үйлдвэр, Стандарт банк хоёрын хоорондын асуудал” хэмээн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр мэдэгдсэн байна. Уг нь Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг. Сүүлд “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төрд буцаан авсан. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр бол цэвэр төрийн мэдлийнх гэж ойлгож болохоор. Гэтэл төрийн мэдлийн үйлдвэрийн өр төлбөрийн асуудал төр хамаагүй гэж сайд тайлбарлаад байх шиг байна.

Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсэг зурсан, зураагүй асуудлыг хуулийн байгууллага тогтооно. Одоо ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг Ц.Нямдорж сайд өөрөө хэлж байна. Үндсэндээ таван жил уг хэргийг шалгаж байна. Арай л удаан. Харин энэ хооронд манайх Арбитр дээр гурван ч удаа ялагдаж, дөрөв дэх удаагаа давж заалдахын тулд 50 гаруй сая ам.долларын дэнчин тавих шаардлагатай болчихоод байна. Ийм байхад асуудал зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн асуудал гээд түлхээд байж болох уу.

Ugluu.mn


URL: http://www.fact.mn/340441.html 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр