Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Г.Баасан: Энхжаргал өөрөө авлигач


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан  “уламжлалт” Хэвлэлийн бага хурлаа зарлалаа. АТГ нэг зорилгын төлөө атлаа хоёр толгойтой болчихсон дүр төрхтэй удсан байгууллага.АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж ажлаа тайлагнадаг. Харин Олон нийтийн зөвлөлөөс хэзээ ч хамаагүй Хэвлэлийн бага хурал зарлана. Ярьдаг зүйл нь тодорхой. Х.Энхжаргал ажлаа хийж чадахгүй байна. УБТЗ-ын дарга  Д.Жигжиднямааг шалгахгүй байна гэх жишээтэй. Г.Баасангийн мэдээллийг АТГ-ынхан орж бичлэг хийж баримтжуулна. Дараа нь, Г.Баасанг дарга нь өрөөндөө дуудаж уулздаг юмдагуу. Тийм л байдалтай авлигатай тэмцээд байгаа юм.

Г.Баасан байн байн хэвлэлийн бага хурал хийж АТГ-ын удирдлагыг  шүүмжлээд байгаа учраас төрийн байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандахаа хүртэл мэдэгдсэн удаатай. Ийнхүү харилцан цаас шидэлцэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрүүлийн үг чулуудаж сууцгаах. Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ээлжит мэдээллээ хийлээ. Шинэлэг мэдээлэл төдийлэн байсангүй.

Олон нийтийн дэд зөвлөлийг ОНЗ-ийн хяналтад ажиллуулах ёстой

АТГ-аас төрийн байгууллагуудад, дүүргүүдэд   авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор  Олон нийтийн дэд зөвлөл гээчийг байгуулсан юм. Шууд байгуулаагүй. Төрийн байгууллагуудтай хамтрач сургалт зохион байгуулж байгагүй ажил болсон. Харин Олон нийтийн зөвлөлийн дарга  нь АТГ-ын эл ажлыг шүүмжиллээ. Г.Баасангынхаар бол Олон нийтийн дэд зөвлөл АТГ-тай хамтарч биш, түүний удирддаг Олон нийтийн зөвлөлийн удирдлага доор ажиллах ёстой гэнэ. Энэ талаар санал, хүсэлтээ  Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн бөгөөд  Олон нийтийн дэд зөвлөлийг  заавал байх шаардлагагүй гэсэн утгатай хариулт ирүүлсэн бололтой.

Г.Баасан: Энхжаргал өөрөө авлигач

Олон нийтийн зөвлөл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголдоо байна. 51 хувь гадагшаа гарчихлаа. Авлигатай тэмцэх газар энэ хэргийн хаагуур өнгөрөөд байгаа юм бэ. Шалгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нарын мөнхийн сэдэв болсон УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгуулах асуудал ч хөндөгдлөө. Энэ тухайд Г.Баасан “АТГ-ын дарга Энхжаргал өөрөө авлигач. УБТЗ-ын дарга Жигжиднямаатай холбоотой асуудлыг шалгаж өгдөггүй. Энхжаргал эгчийнхээ хүүхдийг  төмөр замд ажилд оруулсан. Ашиг  сонирхлын зөрчил биш үү” гэж асуулаа. Мөн “Энхжаргал өрөөндөө дуудаж уулзаад төмөр замын асуудлаар дуугай бай” гэдэг юм хэмээлээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-02-12 20:04:26

энэ баасан авгай энхжаргалтай хувиин тооцоотой юм уу даа

Зочин
2018-02-09 04:02:23

мундаг эмэгтэй

иргэн
2018-02-08 18:40:02

Хагалан бутаргагч ажилтай хүмүүс гэж байх юмаа . АТГ -тай хамтран ажиллаачээ

Зочин
2018-02-08 08:44:39

энэ Баасан авгай өөрөө ёстой маш их хэмжээний мөнгийг ахмадуудын нэр барьж ХАХНХЯ наас авдаг бн энэ бол ганцхан жишээ шүү яаж байртай болсон хүн шантаажилж мөнгө нэхдэг балай авгай шүү дээ АТГ ын өмнөөс дугараад бх эрхтэй шударга хүн мөн

Ажлын байр