Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

 

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 07-ны 20 цагаас 02-р дугаар сарын 08-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус,  бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө Увс нуур нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, салхи баруунаас хойш эргэж секундэд 9-11 метр, зарим үед секундэд 14-16  хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр