Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

2020 он гэхэд 20 МЯНГАН айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлнэ


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар 2017-2020 оны хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Эл ажилд 2020 оны түвшинд 1 их наяд 119,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан байна.

Энэ жилийн хувьд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, аймгуудын төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээх, 660 айлын орон сууцыг шинээр барих замаар, нийт 2222 айлын орон сууц тус тус ашиглалтанд оруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 87.5 тэрбум төгрөг шаардлагатай. 

Дашрамд дурьдахад, өнөөдрийн байдлаар 1512 иргэн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагджээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-02-08 13:01:15

Агаар салхи дундуур нь сэлгэж урсдаг төлөвлөлт хийгээч ээ. Зураг дээрхи шиг битүү байшингууд утааны цуглуулах сав болж байнааа

Ажлын байр