Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Энхбаярын зохион байгуулж буй МАХН-ын II их хурал хууль бус гэв

 

МАХН-ын хэсэг гишүүд хоёрдугаар сарын 9,10-нд болох намынхаа Их хурлын талаар мэдээлэл хийлээ. Энэ их МАХН-ын бэхжилтийн төлөө, ард түмнийхээ төлөө шийдвэр гаргасан хурал болж чадахгүй гэж үзэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд өнгөрсөн арванхоёрдугаар сард МАХН-ын II их хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгосон.

Гэвч энэ хурлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж буй. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулсан МАХН-ын II их хурал нь хуулийн дагуу зохион байгуулагдаж, намын даргаа сонгох гэсэн боловч Н.Энхбаяр тэргүүтнүүд хуулийн байгууллагад нөлөөлж, тус хуралд оролцсон МАХН-ын жирийн гишүүдийг зодох, дарамтлах зэргээр хууль бус үйлдэл хийж байна гэж өнөөдрийн хурлын үеэр онцоллоо.

Их хурал бол дүрмээр заагдсан хэлэлцэх асуудал, их хуралд оролцох гишүүдээ сонгох зэрэг журмаар зохицуулагдах ёстой. Гэвч их хуралд МАХН-ын анхан шатны байгууллагын гишүүдээс сонголт хийгээгүй, намын бус хүмүүст мөнгө төлж,  оролцуулах гэж байна. Тиймээс хууль бус хоёрдугаар их хурлыг зохион байгуулж байгааг нь холбогдох хуулийн байгууллагад өгнө гэдгээ МАХН-ын гишүүд онцоллоо. Мөн МАХН-ын хоёрдугаар их хурал намын дүрэм баримталдаг, хууль журмын дагуу хурал зохион байгуулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад гишүүдийг оролцуулахгүйгээр хурлаа зохион байгуулж байгаад харамсч байна гэдгээ тодотголоо. МАХН-ын дарга Н.Энхбаяр бол шударга бус үйлдлийг хийж, намын дүрмийн дагуу нэг ч удаа хариуцлага тооцож үзээгүй, өөрийнхөө эрх ашгийн төлөө намын жирийн гишүүдийн эрх ашиг, цаашлаад ард түмний төлөө ажиллаж чадахгүй гэлээ.

Ш.ЧИМЭГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-02-09 16:29:41

Баасанхүү тэргүүтэй мэдэрлүүд зүгээр зайлж зайгаа тавиачээ. Тийм л намд дуртай юм бол бусдын намыг булаацалдаж байхаар өөрсдөө нам байгуулаачээ.Эдгээр хүн хогнууд нам байгуулаад аваад явчих чадвартай хүмүүс мөн бишээ нотолмоор юм.

Ажлын байр