Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Х.Мандахбаярыг сонголоо

 

МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Хархүүгийн Мандахбаярыг 87.5 хувийн саналаар сонголоо. 2011 оноос хойш МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хоёр удаа хашсан Б.Галаарид өнөөдөр ажлаа өгч, шинэ ерөнхийлөгчид ажлаа шилжүүллээ. Шинэ ерөнхийлөгчид ТВ-2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшсэн.

 

Төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 181 буюу 87.5 хувийн саналаар сонгогдлоо. МСНЭ-ийг ирэх дөрвөн жил удирдахаар сонгогдсон шинэ ерөнхийлөгчийг батламжлах тогтоолын төслийг Их хуралд танилцуулж, МСНЭ-ийн хэтийн болон ойрын зорилтыг хэрэгжүүлж, МСНЭ-ийн дүрмийг чанд баримтлан ажиллахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр