Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МАХН-ын Их чуулганд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ


МАХН-ын II Их чуулган үргэлжилж байна. Чуулганд оролцогчдод амжилт хүсч улс төрийн намуудаас мэндчилгээ ирүүлсээр байна. МАН-аас ирүүлсэн илгээлтийг МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б. Баярбаатар сонордуулж, илгээлтийг гардуулж өглөө.



-МАХН-ын ээлжит II Их чуулганд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн мэндчилгээг толилуулж байна. Саяхан хуралдсан МАН-ын 28-дугаар Их хурлаар МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэсэн чин сэтгэлийн захидал ирүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Монгол орны 21 аймаг 330 сум нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын гишүүдийн төлөөлөл болон тус чуулганд оролцож байгаа төлөөлөгч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт улс төрийн намуудын эрхэм зорилго нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч улс орны эрх ашгийн төлөө зөв шийдэл, оновчтой гарцыг хамтдаа эрэлхийлэн хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж бид үзнэ. МАХН-ын ээлжит II Их чуулганаас гарах шийдвэрүүд нь Монголын ард түмний сайн сайхны төлөө байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төрийн нуруу түвшин түмэн олон минь амгалан байх болтугай. МАХН-ын Их чуулганд амжилт хүсье. XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохорй жилийн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр