Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Их чуулганы 1044 төлөөлөгчдийн дунд шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ


МАХН-ын II Их чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд 21 аймаг сум, дүүргийн анхан шатны нэгжийн 1044 төлөөлөгч оролцож үгээ хэлж санал бодлоо илэрхийлж байна. Төлөөлөгчид эхний өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн улс төрийн намууд баярын илгээлтээ ирүүлсэн юм.
 
Их чуулганаар  МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг  гишүүдээр хэлэлцүүллээ. Төлөөлөгчдөд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн илтгэл тавьсан бол үдээс хойш намын даргыг сонгох үйл явцыг  ил санал хураалтаар тодрууллаа.  
 
Намын даргыг сонгох ажлын үйл явцын талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Намын анхан шатны бүх байгууллагуудаас намын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн саналыг сар гаруйн хугацаанд авсан. 21 аймаг есөн дүүргээс бүгдээс нь саналууд ирсэн. Ингээд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлсэн. Заалнаас нэр дэвших боломжтой ч төлөөлөгчдөөс санал гарсангүй. Тиймээс нийтлэг баримталдаг зарчмын дагуу илээр санал хурааж Н.Энхбаяр улиран сонгогдлоо” гэсэн мэдээллийг өглөө.  
 


Харин өнөөдөр МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийг хэлэлцүүлэг болон намын Мөрийн хөтөлбөрт тусгасан дундаж давхарга, Жаргалын найман хотын талаар илтгэл хэлэлцүүлэхээр болжээ.
 
Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд   БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр салбар илтгэлүүд тавигдах юм.

Чуулганы төгсгөлд Монгол Улсын хөгжлийн гарц ба БНМУ-ын Шинэ дээд Үндсэн хууль сэдвээр МАХН-н дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр илтгэл тавихаар болжээИх чуулганы төлөөлөгчдөөр Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг сайшаан дэмжих тогтоолыг баталж, МАХН-ын II  их чуулганаас нийт ард түмэндээ хандсан уриалга гаргах юм байна.
 


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

bold
2018-02-11 01:40:16

nambrii enkhbyar guia ta odoo yasan hanj tsadadgui hun bee zailaad uguuch ard tumnii tarihiin ugaaj handgui novsh ve !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ажлын байр