Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо


МАХН-ын XXI зууны II их чуулган энэ сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Их чуулганаар  МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг их чуулганы нийт гишүүдээр хэлэлцүүлснээс гадна МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тогтоолыг намын дүрмийн хүрээнд эцэслэн баталж, Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд  Жаргалын найман хот хөтөлбөр, Дундаж давхарга, БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр салбар илтгэлүүд тавигдсан юм.



Их чуулганы эхний өдөр төлөөлөгчдөд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн илтгэл тавьсан.

Улмаар МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт 1044 төлөөлөгчийн дунд явагдаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.



Их чуулган өндөрлөсний дараа шинээр бүрэлдсэн МАХН-ын Бага чуулганы гишүүд хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга нарыг сонгох сонгуульт ажлыг Бага чуулганы гишүүдийн дунд явуулсан бөгөөд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга шинээр сонгогдож, МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар улиран сонгогдлоо.




 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

иргэн
2018-02-12 19:53:33

энэ залуу бас л авилгачин шүүдээ Энхбаярын гарын уяаны нохой

Ажлын байр