Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар эдгээр өдрүүдэд хаана юу хийж явна вэ?


Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Лос Анжелест казино тоглож явахдаа гэрэл цохиулсан нэгэн зураг  цахимд цацагдсан нь эдгээр өдрүүдэд томоохон шүүмжлэлийн бай болж олны нэрлэдгээр ёстой л од болж байна. Түүнийг ажлаа өгөөд алжаалаа тайлан явж байна гэж харахаасаа илүүтэй МАНАН бүлэглэлтэй үгсэн хуйвалдаж төрөөс зувчуулсан мөнгөөрөө зугаацаж явна гэх шүүмжлэлийг иргэдийн зүгээс нийтлэгээр илэрхийлсэн байх аж.



Тэгвэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн л эдгээр өдрүүдэд МАХН-ын хоёрдугаар их чуулганыг зарлан хуралдуулж монгол улсаа хөгжүүлэх гарц гаргалгааг ярилцаж байгаа нь иргэдийн талархлыг ихээр хүлээж байгаа бололтой. Учир нь түүний зүгээс намынхаа их хурлын үеэр өнгөрсөн хугацаанд ард түмнээрээ хэлэлцүүлсэн тавдугаар Үндсэн хуулийн төслөө танилцуулж улстөрийн илтгэл тавьсан бөгөөд тэрбээр илтгэлдээ,  “Бид өнгөрсөн хорьдугаар зуунд ЗХУ-аас зээлсэн "Их өр"-өөр их ажил хийж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Гэтэл өнөөдөр МАНАН бондын өрөөр Монголыг барьцаанд тавьсан" гэх үгийг хэлсэн нь Ц.Элбэгдоржийн казино тоглож буй зурагнаас дутахааргүй сошиал орчинд шуугиан тариад амжлаа.



Х.Онон

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-02-21 11:25:56

монголын ардчилал хүний хөдөлмөр мөлжсөн,худалч хулгайч шүналт луйварчин газар нутгаа худалдсан хогийн шаарнуудаар дүүрсэн нийгэм удахгүй мөхнө,

зочин
2018-02-14 00:37:27

олон ч жил элбэгдоржид саналаа өгч үймэрч хууртагдаж явсан байна бид

Зочин
2018-02-12 11:26:57

коммунистууд улс орноо хөгжүүлэнэ ч гэж байхгүй л дэ хуучин нийгмээсэ одоо хүртэл гарч чадахгүй байгаа монгол улс соц нигмийн хогтой жалан дотор 27 жил боллоо эд л ингэж байлгаа ш дэ

Ажлын байр