Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гишүүдийн тойргийнхондоо барьсан сар шинийн БЭЛЭГ


Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хаяанд иржээ. Сар шинийн баярыг угтан албан байгууллагууд ахмад настандаа хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Тэгвэл мөн эрхэм гишүүд ч ажилдаа орсон сурагтай.

 

 

Тэд тойрогтоо тонн тонноор гурил тарааж, бэлэг сэлт өгч байгаа сурагтай. Эрхэм гишүүн Б.Наранхүү тойрогтоо “гурил ажиллагаа”-г манлайлан эхлүүлсэн гэнэ шүү.

 

Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойрогтоо гурил тарааж байгаа үйл явц цахим хуудаст олны анхаарлыг татаад байна.

 

 

 

Түүнчлэн Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихрийн хамт тарааж байгаа гэнэ.

 

 

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тойргийнхоо 70-аас дээш насны ахмадуудад бэлэг тараасан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт багачуудад чихэр боовхон тараасан бол ахмад настнуудад тавгийн идээний ул боовоор бэлэг барьжээ.

 

Чингэлтэй дүүргээс сонгогдсон  гишүүн Д.Ганболд ч бас гарын бэлгийг өөрийн нэрийн хуудсын хамт тойргийн иргэддээ илгээсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

шударга
2018-02-16 07:15:17

ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД БАЙДАГ НЬ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ ТЭГЭЭД Л ИНГЭЖ ЛУСЫН ХААН ГЭЭЧ ШИГ БАЙГАА ЮМ

зочин
2018-02-14 11:24:54

Хаврын чуулганаар бэлэг сэлт тараадагийг хорих Их хурлын гишүүн байна уу?Байхгүй бол ард түмэн бүрэн бүрэлдэхүүнээр нт сахйан огцруулаад өгнө. За.Харж байгаарай.

Ажлын байр