Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ж.Батзандан: Дуудсан газар чинь очиноо, ах минь

 Ерөнхий сайд асан С.Баяр  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөхөө мэдэгдэн, мэдэгдэл гаргалаа.  Уг мэдэгдэлд "Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна" гээд "Шүүхийн үүдэнд учиръя, хүрээд ирээрэй, ахын дүү" хэмээн бичсэн байсан. 


Уг мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд "Баяр гуайн захидлыг бvрэн эхээр нь уншлаа. Шvvхдээ өгөөд ариун нэр төрөө цэвэрлэж ав даа. Ах минь. Би очиноо. Дуудсан газарт чинь." хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-02-17 10:30:56

Хутга Батзандан өөрөө Хутганаас их айдаг хүн дээ

зочин
2018-02-14 00:44:18

С.Баяр гэдэг хүн бол улс орноо огт бодохгүй зөвхөн банзал янхан бөгс боддог л хүн байна

Ажлын байр