Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Т.Дэлгэрмөрөн гэргийтэй болно


Т.Дэлгэрмөрөн хэдэн жилийн өмнө хайрт гэргийгээ тэнгэрийн оронд үдсэн билээ. Гэргийгээ санасандаа сэтгэл шимшрэм хэцүүхэн үгсийг цахим хуудаснаа нийтэлдэг дуучин шинэхэн гэргийтэй болох гэж байгаа бололтой. Тэрээр "Өнөөдөр би аавдаа зориулж бүх сайхан аавуудаа төлөөлж "Аавтайгаа байхад жаргалтай"дуугаараа "Морин хуур"наадмыг өнгөлнө.

Айргийн таваас мултарч үзээгүй би энэ сайхан наадмын гранпри дуучин билээ.Өчигдөр тахиа жилийн шилдэг тоглолтын онцлох хүнээр шалгарч байна.Урлагт дурлаж үнэнч явсны үйл энэ буюу.Сайхан өглөө сэтгэл тэнүүн аавтайгаа хамт хүнсний захаар цагаан сарын идээ цуглуулах барлагаа хийгээд явж байна энэ миний жаргал буюу.Тэгээд удахгүй тогоо барина энэ миний сүүлчийнх байх болтугай.Би нэгэн биеэ энэ жил олно,тэгээд буцаад хүний сайхан хань гэж дуудуулна аа" хэмээжээ. Ийнхүү тэрээр хүний орчлонгийн жам ёс болох хосоор амьдрах тавилангаа даган дахин гэр бүл зохиохоор ийн сэтгэл шулууджээ. 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр