Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд аа. үг, үйлдэл хоёр тань алд, дэлэм зөрөөд байна,


Шатахуун импортлогчдын шантаажинд далан таваар бууж өгөөд “Одоо шатахууны үнэ өсөхгүй” хэмээн мэдэгдэж суусан тань хэдхэн хоногийн өмнө. Тэгвэл өнөөдрийн байдлаар АИ92 бензиныг Шунхлай 1730, СодМонгол 1660, МОйл 1660, Тэс 1740 төгрөгөөр иргэдэд  худалдан борлуулж байна.

Ядарсан ард түмнийг тань хэдхэн компанийн увайгүй эзэд ийнхүү улам дарлаж байна. Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд хүн бүр л таван төгрөгөө хэмнэх, байгаа хэддээ тааруулаад сайхан шинэлчих гэсэн ганцхан хүсэлтэй яваа. Гэвч тавгийн идээ, буузны мөнгөөрөө балга бензин авах дээрээ тулчихаад байна. Роснефть компани өөрийн төлөөлөгчийн газраа байгуулах болсон тухай, болосруулах үйлдвэр барих гэсэн сайхан үгсээр хулхин дээр цэцэг ургуулж суухад тань өнөөх л задарсан хэдэн нөхөд чинь ийнхүү үнээ нэмж орхилоо. Үнэ нэмсэн эсэхийг та өөрөө явж хардаггүй юм гэхэд өөрийн жолоочоосоо, юмуу ойр тойрныхоо машинтай хүнээс асуугаад үзээрэй.

Үнээ зохимлоор нэмсэн зарим нэг газрынх нь тусгай зөвшөөрлийг цуцлах тухай ярьж байсан ч мөнгө улаан нүд цагаан гэгчийн үлгэр болоод амар сайхан даа жаргалаа. Үүндээ урамшсан тэд дахиад л үнээ зохимлоор хөөрөгдөж, тэрбүү хэл зарим нь 110 төгрөгөөр хүртэл нэмсэн байна. Уг нь үнэ нэмэх асуудал үүсэхээс өмнө АИ92 1630 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Ард түмний их итгэл дээр дөрөөлж албан тушаалын моринд мордсон гэдгээ та мартах учиргүй. Харамсалтай нь одоогийн байдлаар амьдрал дээр таны үг, үйлдэл хоёр тань алд, дэлэм зөрөөд байна, Ерөнхий сайд аа. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр