Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ


Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн цагдаа, хүчний албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.

 

Өнгөрсөн хоногт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хангай” захын орчим явсан иргэний эд зүйлийг Н, Б нар согтуурсан үедээ дээрэмдсэн, мөн тус дүүргийн 25 дугаар хороо, зүүн салааны эцэст явж байсан иргэний гар утас, бичиг баримтыг М нь согтуурсан үедээ дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.



Баяр амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай олон нийтийн газар авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Иймд иргэд Та бүхэн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр