Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өнөөдрөөс автобус төлбөртэйгээр үйлчилж эхэлнэ


Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчлоо. Өнөөдрөөс үнэгүй зорчих эрх хязгаарлагдаж, төлбөрөө төлөн зорчих болж байна.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилсэн юм. Мөн хотын зах хэсэг рүү ачаалал нэмэгддэг тул Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажилласан юм. Харин өнөөдрөөс хэвийн горимд шилжиж ажиллаж байна.

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр