Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” Хандивын Ном хурах, Урлагийн цэнгүүнд хүрэлцэн ирээрэй


Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодын нэг болох Тахилтад 100 ортой эмнэлэг барихаар хандивын аян эхлүүлээд байгаа талаар “Энхрий үрс халуун сэтгэл” төрийн бус байгууллагаас мэдээллээ.

“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаа, “Бидний санаачилсан ажил сайхан бүтнэ гэж итгэж байна. Үүнийг би өөрийнхөө төлөө бус бүх Монгол хүний ирээдүйн төлөө хийж байгаа юм. Хүмүүс хэр их сэтгэл гаргана төдий чинээ хурдан эмнэлэгтэй болно. Ингэснээр бидний үр хүүхэд, үрийн үрд хүртэл маш их хэрэгтэй. Ард түмэндээ хандаж хэлэхэд хандивын тоглолтыг ирж үзээрэй, мөн сэтгэлээрээ хандив өргөөрэй” хэмээв.

СХД-н 22-р хороонд хандиваар баригдаж буй Tахилтын 100 ортой эмнэлгийн ажилд дэмжлэг үзүүлэн 2018 оны 2-р сарын 25 ны Ном хурах, Урлагийн цэнгүүнд хүрэлцэн ирсэнээр Ард Түмний Хандиваар баригдаж буй эмнэлэгийн барилгын ажилд та ч гэсэн туслах болно. 


Уг эмнэлгийг иргэдийн дэмжлэгтэйгээр босгоно гэж төлөвлөсөн бөгөөд барилгын компани, хувь хүмүүсийн тусламжаар цугларсан 24 сая төгрөгийг урсгал зардалдаа зарцуулан барилгын ажил 20 хувьтай байгаа аж.

Хандив цуглуулах аяны хүрээнд энэ сарын 25-ны 13:00 цагаас Буянт ухаа спорт цогцолборт “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” нэртэй урлагийн тоглолт хийхээр болжээ. Мөн тоглолтын үеэр лам нар ном хурах юм.

Тоглолтын тасалбар 7000 төгрөг бөгөөд Гандантэгчинлэн хийдийн лам нар, МУАЖ Ч.Мөнхшүр, СТА Т.Дэлгэрмөрөн, СТА Д.Отгонжаргал, залуу дуучин О.Хонгорзул нар оролцоно. Тасалбарыг Hi Fi рекордс болон Буянт ухаа спорт цогцолборын билетын кассаар худалдаалж байна.

“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаа, “Бидний санаачилсан ажил сайхан бүтнэ гэж итгэж байна. Үүнийг би өөрийнхөө төлөө бус бүх Монгол хүний ирээдүйн төлөө хийж байгаа юм. Хүмүүс хэр их сэтгэл гаргана төдий чинээ хурдан эмнэлэгтэй болно. Ингэснээр бидний үр хүүхэд, үрийн үрд хүртэл маш их хэрэгтэй. Ард түмэндээ хандаж хэлэхэд хандивын тоглолтыг ирж үзээрэй, мөн сэтгэлээрээ хандив өргөөрэй” хэмээв.





2018.02.25 13цагт Буянт Ухаа Спорт цогцолборт Ном хурах Урлагийн цэнгүүнд өргөнөөр хүрэлцэн ирснээр өөртөө болон үр хойчдоо буян үйлдэцгээхийг уриалж байна.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр