Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Гантулга “ХОХИРОГЧ ГЭХ Н-ТАЙ ТОХИРОЛЦООД УНТСАН” гэж дахин мэдүүлжээ


УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Түүний үс, цуснаас дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь БАТЛАГДСАН гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Энэ үед Д.Гантулга “БИД ТОХИРОЛЦООНД УНТСАН” гэж мэдүүлсэн байдаг. Тус хэлтсийнхэн тухайн үед хэргийн нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хаасан ч Н-гийн эгч Ч.Саранзаяа “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, ШШҮХ-гийнхэнд нөлөөлсөн” хэмээн УЕПГ-т гомдол гаргаснаар АТГ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байсан шинжээч эмч нарын хамт хэргийг нь нэгтгэн мөрдөж буй билээ. Тэгвэл АТГ-ынхан УИХ-ын гишүүн, олон нийтийн дунд “бандааш” гэх хочтой болоод буй Д.Гантулгаас шинэчилсэн тайлбар авсан бөгөөд “Хохирогч гэх Н-тай тохиролцсон” гэсэн мэдүүлгээ дахин өгсөн гэнэ. Харин хохирогчийн эгч Ч.Саранзаяа medee.mn-д ярилцлага өгсөн байна.

-Та цахим хуудастаа УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон хэмээн нийтэлжээ. Энэ талаар тодруулъя? -Энэ сарын 14-ний өдөр би тэр постыг оруулсан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нар намайг хөдөө байхад энэ мэдээг дуулгасан. УИХ-ын гишүүн Д.Гантулгын цус болон шүлснээс дээж авч, дүү бид хоёрт байсан хэргийн газраас авч үлдсэн нотлох баримтын хамтаар шинжилгээнд оруулсан. Өмнө нь тэрхүү нотлох баримтыг шүүх эмнэлгээс устгах гээд байна хэмээн захиатай хамт над руу илгээсэн юм. Тэрхүү нууж үлдсэн нотлох баримтаа 14 хоногийн өмнө дүү бид хоёр шүүх эмнэлэгт шинжлүүлэхээр гаргаж өгсөн юм. Нотлох баримтаа гаргаж өгчихөөд бид хариугаа хүлээж байсан юм.

Харин түүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулгаас цус болон шээсийг нь авч харьцуулсан ДНК-ийн шинжилгээ хийсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр бэлгийн эс гээд бичсэн байна лээ. Тэр худлаа шүү. Энэ удаагийн шинжилгээг ДНК-ийн шинжилгээгээр тогтоож байгаа юм. Тодруулбал, тухайн үед хэргийн газарт үлдсэн нотлох баримт болох манай дүүгийн дотуур хувцас, цагаан хэрэгсэл дээр үлдсэн бэлгийн эстэй харьцуулсан гэсэн үг юм. Энэхүү шинжилгээгээр эцэслэн УИХ-ын гишүүн Д.Гантулгынх мөн байсан хэмээн гарсан юм. –

Шинжилгээний хариутай та өөрийн биеэр очиж танилцсан уу? -Үгүй. Бид хоёр Сар шинэ гээд хөдөө явсан байсан. Тэр хойгуур хариу нь гарсан ирж танилц гээд манай өмгөөлөгч нар танилцах эрхтэй байдаг учраас шүүх эмнэлгээс шинжилгээний хариуг очиж авсан юм. Энэхүү хэрэгт Веритас партнерс хуулийн фирмийн хэсэг залуус биднийг өмгөөлөн үнэнч шударгаар ажиллаж байгаад үнэхээр их баярлаж байна. Эдгээр өмгөөлөгч нарын өмнөх хуульч, өмгөөлөгч Ичинноров эгч мөн адил хамтдаа маш их зүтгэсэн. -Одоо хуулийн дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх байх. Тийм үү? -Тэгнэ. Цагаан сар өнгөрөөд хуулийн дагуу яллагдагчаар татагдаад шүүх хурал товлогдох байх гэж таамаглаж байна. Эцсийн байдлаар шүүхээр бүх зүйл тодорхой болно. Д.Гантулга “Тухайн өдөр би унтаж байгаад зүгээр л шууд гараад явчихсан хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байсан шүү дээ.

Гэтэл энэ шинжилгээгээр тэр өдөр зүгээр гарч яваагүй юм байна гэдэг нь тогтоогдож байна. Анхнаасаа тэр хүн худлаа яриад байсан. -Хуулийн байгууллагынхан хүчиндсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй хэмээн хэргийг хаасан байдаг шүү дээ? -Одоо эцсийн цэг дээрээ тулахаараа тийм нөхцөл байдал руу оруулах гэж л үзнэ. Эцсээ хүртэл өөрийгөө өмөөрөх гэж үзэж байгаа юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдож магадгүй. Тэгвэл тохироод унтсан гэдэг асуудал руу хийх гэж үзнэ. Тэгэхээр одоо шүүх хурал дээр л яах нь эцэслэн шийдэгдэнэ гэсэн үг л дээ.

-Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаа хамгийн анх шалгаж байгаад хаасан. Одоо хаана шалгаж, ийнхүү шинжилгээ хийсэн юм бэ? -Хэрэг хамгийн анх Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Батдэлгэр гэх байцаагч дээр шалгагдаж байгаад хаагдсан. Эргээд дахин өргөдөл гаргаад шалгуулахаар болоход дахин Батдэлгэр шалгаад байхаар нь тэр хүнийг нь шалгуулах хүсэлт гаргаад өөр хүн шалгасан. Энэ хэргийг хааж будлиулсан хүн яахаараа дахин шалгадаг юм бэ? Тэгэхээр тэр анх хэрэг хаасан байцаагч бас шалгагдаж байгаа. Одоо Нийслэлийн прокурорын хяналт доор ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ер нь Нийслэлийн прокурор шалгаж байгаа юм. -Бүх талын шинжилгээ хийгдэж, хариу нь гарсан байна. Одоо шүүх хурал болохыг хүлээж байна уу?

-Тийм. Одоо бидний зүгээс шүүх хурал болохыг л хүлээж байна. Гэхдээ шүүхийн тов зарлагдаагүй. Эцсийн байдлаар хэрэг шийдэгдээгүй. Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Тууштай тэмцсэний үр дүнд үнэн ялж байна. Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. Өмгөөлөгч нартаа баярлалаа. Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн есөн жил авсан бол хүчин хийсэн нь тогтоогдоод, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Гантулга гишүүн хэрхэн хариуцлагаа хүлээхийг харах үлдлээ. Энэ хэрэг анхнаасаа олон нийтэд ил явсан. Энэ ганц гишүүн ганц миний дүүгийн хэрэг биш, өөр олон олон бүдгэрсэн хэргүүдэд, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

хүнхүн
2018-03-15 16:15:12

Тохирсон/болГантулга/би/энэ/бүсгүйтэй/унтаагүй/зүгээр/гараад/явсан гэж/мэдээлэж/байсан/нь/одоо/мөн/худлаа/юуМөнгө/өгч/хүнээр/ятгуулаж/байсан/энэ/энэ/үүлдэл/юу/вэБайцаагч/нар/юу/заагаад/яаах санаатай/юм/вэХүчэн/гэдэг/нь/адгийн/тэнэгч/ойлгохоор/байна/шүү/

Зочин
2018-03-15 15:00:39

Iim zaluu hvn tiim undur tushaal deer bdg masnii hyazgaar 50 desh blgoh yostoi ih hurliin gishvvniig ene zaluu yum vzeegui haltar tsarailchaad baahan ongirj sagsuurj bgaad yumand orooldhgui yu

иргэн
2018-03-03 12:05:25

энэ 2 эгч дүү угаасаа нутагтаа нэр муутай хүмүүс янхан гэдэг л юм билээ одоо ч тохирч унтаад эргээд хүчин гэдэг болжээ тиймээс эрчүүд эрхтэнээ захирч байх хэрэгтэй

Зочин
2018-03-02 21:53:01

Ээ золиг гэж тухайн үедээ л аргалахгүй дээ гарахаасаа өмнө газар дээр нь ахиухан атгуулах байсийн

зочин
2018-03-01 16:29:50

их том хүн томорсон байхдаа

иргэн
2018-02-28 08:48:10

Гантулга гишүүн Хэнтий аймгийн Хан Бүргэд буудалд бараг сар болоод буцсан шүү

Зочин
2018-02-26 21:53:33

Шөнөжингөө Цэрмааг нухаж хоночихоод яасан ханаж цаддаггүй хөсрий вэ?

zochin
2018-02-26 06:22:14

Er ni tegeheer ogt tanidaggui humuus um uu, esvel uur hoorondoo uglug avlagatai humuus um uu , ali ali ni ner tur hun chanaraa shavart hutgaj dee, tsaashid yaj ner tur , hun chanarguigeer amidraliig tuulna daa , mash haramsaltai muuhai hereg boljee.

zochin
2018-02-26 06:22:14

Er ni tegeheer ogt tanidaggui humuus um uu, esvel uur hoorondoo uglug avlagatai humuus um uu , ali ali ni ner tur hun chanaraa shavart hutgaj dee, tsaashid yaj ner tur , hun chanarguigeer amidraliig tuulna daa , mash haramsaltai muuhai hereg boljee.

zochin
2018-02-26 06:22:14

Er ni tegeheer ogt tanidaggui humuus um uu, esvel uur hoorondoo uglug avlagatai humuus um uu , ali ali ni ner tur hun chanaraa shavart hutgaj dee, tsaashid yaj ner tur , hun chanarguigeer amidraliig tuulna daa , mash haramsaltai muuhai hereg boljee.

zochin
2018-02-26 06:22:14

Er ni tegeheer ogt tanidaggui humuus um uu, esvel uur hoorondoo uglug avlagatai humuus um uu , ali ali ni ner tur hun chanaraa shavart hutgaj dee, tsaashid yaj ner tur , hun chanarguigeer amidraliig tuulna daa , mash haramsaltai muuhai hereg boljee.

Зочин
2018-02-24 23:43:28

Гэрт нь орохдоо яаж орсон бэ гэвэл тухайн үед энэ 2-той хамт амьдарч байсан "найз" Цэрмааг нь дагаж очиж гэрт нь орсон гэсэн. Цэрмаа нь тэгэхээр нууц амраг нь гэсэн үг. Ойлгож байна уу?

ZOCHIN
2018-02-23 14:06:36

GOYO YO YO BOLSON GEDEG N BOLSON BAINASHD GERTEE ORUULJ HONUULAHIIG BODOHOD.KKK

BI.
2018-02-23 14:05:01

TIIM UNTAH DURGUI BAISIIN BOL EHNEESEE GERTEE ORUULAHGUI BAIHGUI YASIIN BE, DAIRAAD ORSIIN BOL TSAGDAA DUUDAHGUI YASIIN, YAMAR ZORILGOTOI EHNEESEE GER ORONDOO ORUULSAN HUUHEN BEE. SONIN YUMAA. HUCHINDUULEHEE MEDEJ BAISIIN BOLJIINUU >KKK

бб
2018-02-22 10:31:05

ХОХИРОГЧ ГЭХ Н- өөрөө янхан

Зочин
2018-02-22 02:32:12

Buzz had novsh

Их Монгол
2018-02-21 16:02:06

Одоо шоронд хүчин хийгээд байж дээ.

Ажлын байр