Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Авлигчдын тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй

 

Авлигын эсрэг парламентийн бүлгийн гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Бид Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Мөн Ерөнхийлөгчид хандан тодруулга мэдээ өгөхийг хүссэн албан хүсэлтийг хүргүүлсэн. Энэ дагуу тэднээс хариулт ирсэн. Эрдэнэт үйлдвэрийг битүүжлэх, эд хөрөнгийг хураах шийдвэрийг Английн Арбитрын шүүхээс гарсан. Тэгэхээр уг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага бий боллоо. Уг асуудлыг АТГ шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг Засгийн газраас өгсөн. Гэхдээ нэгдүгээрт,  Эрдэнэт үйлдвэр Жаст групп-т баталгаа гаргаж өгсөн нь тодорхой болоод байна.  Эрдэнэт үйлдвэрийн баталгаатайгаар Стандарт банкнаас мөнгө зээлсэн нь тодорхой боллоо. Хоёрдугаарт, Стандарт банкнаас зээлсэн Жаст групп бус Эрдэнэт үйлдвэрийн данс руу орсон байна. Тэгээд Эрдэнэтийн данснаас нэгэн компани руу янз бүрийн нэрээр гүйлгээ хийгдэж гарсан байна. Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн гүйцэтгэх удирдлагууд уг зээлийг авахад Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргаж өгөн гарын үсгээ зурсан байна. Уг нь гүйцэтгэх удирдлагууд 10 сая доллартай тэнцэх хэмжээний хэлцэлд гүйцэтгэх гарын үсэг зурах ёстой. Түүнээс дээш мөнгөний хэлэлцээрт ТУЗ-аас зөвшөөрөл авч гарын үсэг ёстой байтал тэгээгүй байгааг нь Засгийн газраас ирүүлсэн хариултаас тодорхой байна" гэлээ. 

 

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Эцэс сүүлдээ төр бусдын хариуцлагагүй үйлдлийн өмнөөс хариуцлага хүлээдэг болох нь. Хариуцлагагүй үйлдэл гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй болох нь. Хариуцлагагүй байдал хавтгайрсан байна. Тийм учраас бид томоохон албан тушаалтнуудын нэр холбогдоод нуун дарагдсан хэргүүдийг цаашид ил болгохоор ажиллана. Бид энэ хариуцлагагүй нөхцөл байдлын эсрэг, авлигын эсрэг дөрөвдүгээр сард жагсаал зохион байгуулна. Цаашид Засгийн газрын нууцын зэрэглэлтэй хэргүүд болон томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон хууль хяналтын байгууллагад нуун дарагдаж  чимээгүй болсон хэргүүдийг бид сөхөх болно. Бид Стандарт банкнаас зээлсөн мөнгө арай ч Эрдэнэт үйлдвэрээр дамжаагүй байх гэж бодож байсан. Арай ч ийм авлигын хэргийг хийгээгүй байх гэж болсон. Харамсалтай нь мөнгө нь Эрдэнэтийн данс руу ороод буцаад гарсан байна. Тэгэхээр Монголын ард түмнийг хуурах гэж оролдсоны хэрэггүй. Эрдэнэт төлбөрийг төлөх нь ойлгомжтой байна. Төр авлигачдын хэргийг үүрэх ёсгүй. Авлигчдын тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй. Бид аливаа хэргийг үнэн зөвөөр нь олон нийтийн анхаарлын төвд оруулах болно. Ингэснээр булхай луйвар хийх боломж нь буурна гэж үзэж байгаа" гэв.

Үүнээс үүдэн Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд төлөх ёстой 103 сая доллар дээрээ нэмээд өдрийн 900 долларын хүүгийн төлбөрт унаж байгаа аж. Өдөрт л 900  долларын хүүгийн төлбөр гарч буй учраас уг асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос хийх шаардлагатай байгааг тус гишүүд сануулав. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-03-03 09:39:29

ene ix xurald xeden saixan zaluus baidag yum bnalee busad ni ch medexgvi ee

соном
2018-03-01 08:35:48

юу л болоод байна даа

Ажлын байр