Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өвлийн XII паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ


БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр өвлийн XII паралимпийн наадам нээлтээ хийнэ. Пёнчан хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21.00-с эхэлнэ.

Энэ удаагийн наадам 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 49 улсын 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон шинээр анх удаа багтсан сноубордын төрлүүдэд өрсөлдөх юм.

Спортын зургаан төрөлд нийт 50 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд медалийн эхний эзэд маргааш /2018.03.10/ гүйлтийн цана болон биатлоны төрлүүдэд тодорно.

Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцоно. Тэрбээр  2017 онд Германы Финстрау хотоо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-д 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорино.

Олимпийн тамирчдын хотхонд байрлаад байгаа Монгол Улсын багийн төрийн далбаа мандуулах арга хэмжээ өнгөрөгч лхагва гаригт (2018.03.07) болсон бөгөөд багийн ахлагч Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагч Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж болон эмч Ш.Болормаа нар оролцлоо. Мөн Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд оролцож, наадмын үеэр бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн байна.

Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.

 

Өвлийн XII паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Өвлийн XII паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Өвлийн XII паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр