Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Манай таван бөх дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

 

Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтсанаас тав нь дэлхийн чансааг тэргүүлж байна.Тодруулбал,  эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлжээ.

 

Түүнчлэн 86 кг-д “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигджээ.Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлсэн байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм. Эрэгтэйчүүдийн чансааг гаргахдаа Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулсан байна. Харин эмэгтэйчүүдийн чансааг насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” эмэгтэйчүүдийн ОУТ-ийг харгалзан гаргажээ.

 

Т.САЙХАН
 

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр